alim.mn | 2025.04.18
“Эмэгтэй 00-д бие заслаа” хэмээн хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ

Өмнө нь гурвантаа ял шийтгүүлж байсан С.Гантулга нь Баянзүрх дүүргийн Цайз захын урд байрлах нийтийн караокений ариун цэврийн өрөөнд амь хохирогч С.Н-ыг “эмэгтэй 00-д орлоо” хэмээн маргалдаж цээжин тус газар нь хутгалж хөнөөсөн хэрэг холбогджээ.

“... Тухайн үед би 4-5 хоног тасралтгүй архи уусан шарталттай байсан. Ариун цэврийн өрөө ороход  согтуу хүүхэн, залуу хоёр байсан бөгөөд эрэгтэй нь эмэгтэй 00-ийн кабин руу орсон. Эрэгтэй 00 нь хүнгүй байсанд би тэр залууд “наана чинь эмэгтэй хүн суугаад бие засдаг шүү дээ” гэхэд  “чи тэгээд яах гээд байгаа юм бэ, чи сууж шээдэг болмоор байгаа юм уу” гээд бид хоёр маргалдсан. Би “сул байгаа эрэгтэй 00 руу шээчихээд зайл” гэхэд “миний зайлах зайлахгүйг чи мэддэг юм уу” гээд зүүн талын шанаа руу хоёр удаа цохисон. Хоёр гараараа савхин хүрмийн захаас барьж бооход нь баруун халаасандаа гараа хийж авч явсан хутгаа гаргасан. Энэ үед тэр залуу намайг өөр рүүгээ татаад духаараа миний эрүү хавьцаа мөргөсөн ..."

Уг хутгыг 2016 онд Чойр дахь 425-р хорих ангид хамт ял эдэлж байсан найз нь бэлэглэсэн байжээ. Гоёмсог хуйтай, хуй болон хутганы иш нь гоёлын тоногтой, нарийн гинжтэй бариул хэсэгтээ морины толгойн дүрстэй чамин  хутга гэнэ. Шүүгдэгчийг хутгатай явдагийг хамт караокед хамт наргисан Мандхай гэдэг эмэгтэй  мэджээ. Тэгээд хутгыг авчих гэж найз нарыг нь ятгасан ч тэд аваагүй гэнэ. Харин ч “дургүй хүргэж байж хутгалуулав” гэж заналхийлжээ. Шүүгдэгч амь хохирогчийг караокений жорлонд хутгалаад шууд гадагшаа гарчээ. Хүмүүс үймэхэд найз нар нь ч гарч ирсэн байна. Тэд такси барин явсан агаад замдаа “мань нь ш-чих шиг боллоо” гэж хэлсэн гэнэ. Гэсэн ч тэд юу ч болоогүй мэтээр буудалд орон үргэлжлүүлэн ууж наргижээ. Цагдаа шуурхай ажиллан гэмт этгээдийг өглөөний 05 цагийн үед баривчилсан. Шүүх түүнд 14 жилийн хорих ял оноосон. Мөн амь хохирогчийн ар гэрт 131 сая төгрөг гаргуулж өгөх шийдвэр гаргасан ч шүүгдэгч төлөх ар гэргүй болж таарчээ.

.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
RxMexico
1 жилийн өмнө
178.159.37.142
medicine in mexico pharmacies: <a href=" https://mexicanpharm.shop/# ">mexican online pharmacies prescription drugs</a> buying from online mexican pharmacy mexicanpharm.shop mexican mail order pharmacies https://mexicanpharm.shop/# buying prescription drugs in mexico online mexicanpharm.shop
Төстэй мэдээ