Ийм нэгэн хэрэг Өвөрхангай аймагт гарсан байна. 2021 оны 6-р сард насанд хүрээгүй охин С нь А,О нарын охидтой нийлж 14 хоног гэртээ ирээгүй хэмээн ээж нь Хүүхэд хамгаалалын төв дээр иржээ. Энэ хэрэг дээр Т гэдэг ажилтан ажиллахаар болсон. Ажиллах явцад уг охин нь 2018 оны 6-р сарын 1-нд Б гэдэг хүний бэлгийн хүчирхийлэлд өртсөн болох нь тогтоогджээ. Ингээд эрүүгийн хэрэг үүсэж сэжигтэн баривчлагдсан. Энэ үед сэжигтэний эхнэр Ц ирж уулзсан банйа. Уг хэргийн анхан шатны шүүх хурал 2021 оны 10-р сарын 28-ний өдөр болж шүүгдэгч Б-д 18,6 жилийн хорих ял оноожээ. Шүүх хурлын дараа яллагдагчийн өмгөөлөгч О ажилтан Т-тэй уулзаж “нөхөн төлбөр төлөх” санал тавьжээ. Яллагдагч нь нэлээд чинээлэг иргэн гэнэ. Ингээд яллагдагчийн өмгөөлөгчөөс албан ёсны тэмдэглэл үйлдэлгүйгээр 30 сая төгрөг бэлнээр хүлээж авчээ. Яллагдагч Б-гийн насанд хүрээгүй хүн хүчирхийлсэн хэргийн давж заалдах шатны хурал 2021 оны 12-р сарын 15-нд зарлагдсан агаад хурлаас өмнө яллагдагчийн эхнэх болон өмгөөлөгч нь мөнгө авсан ажилтанг элдвээр шахсан гэнэ.
“ ... Энэ охиныг мэдүүлгээс нь буцаа, А, О хоёр баян хүнтэй унтахаар их мөнгө авдаг юм байна лээ гэж үг зааж өгсөн гэж худлаа мэдүүлэг өгүүл гэж янз бүрийн утаснаас залгаж, удаа дараа дарамталж хүүхдээр худал мэдүүлэг өгүүлэхийг шавдуулж байсан...”
Ингээд ажилтан Т нь хохирогч охиныг гэртээ дуудаж уулзжээ.
“...2021 оны 12-р сарын 03-ны өдөр өглөө 9 цаг өнгөрч байх үед Т эгч залгаад “манайд хүрээд ир” гэсэн. Гэрт нь очтол ганцаараа байсан. Тэгээд ойр зуурын юм асууж байгаад “өнөөдөр манайд хоёулаа хоол хийж идье” гээд хувцасны шүүгээгээ ухаад хар ууттай юм гаргаж ирсэн. Уутнаас тор дүүрэн боодолтой 10000, 20000 төгрөгийн дэвсгэртүүд гаргаж ирээд “энд нэг боодолтой нь 2000000 төгрөг байгаа. О өмгөөлөгч надад авчирч өгсөн” гэсэн. Тэгээд “Энэ 30 сая төгрөг бол эгчийн чинь хэдэн жилийн цалин шүү дээ.Чи би тэр хүнийг гүтгэсэн юм. О, А хоёр надад баян хүнтэй унтвал их мөнгө авдаг гэж хэлсэн гэдэг ч юм уу, өөрөө нэг юм олоод хэлчих. Аав ээж чинь архи уудаг юм чинь чамд дүү нараа хувцаслах мөнгө хэрэгтэй, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ гэж хэлсэн. Чи эгчдээ энэ мөнгөнөөсөө сэтгэлээрээ хэдийг ч өгсөн болно, би баярлаад л авна” гэсэн. Тухайн үед би зөвшөөрч байгаагаа хэлэхэд “Энэ мөнгийг давж заалдах шатны шүүх хурал дууссаны дараа чамд өгнө” гээд буцаагаад шүүгээндээ хийсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан...”
Өдгөө ажилтан Т, өмгөөлөгч О, яллагдагчийн эхнэр Ц нар холбогдсон насанд хүрээгүй хохирогч О.С-оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30 сая төгрөгийг дамжуулан өгөлцсөн гэх хэрэг шүүхийн шатанд шилжжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.