alim.mn | 2025.04.18
Чингэлтэйн Засаг дарга Н.Батсүмбэрэл сонгогчидтой “ажиллах” зардлаа дүүргийн төсвөөс гаргуулжээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, МАН-ын шилдэг залуу “кадр” Н.Батсүмбэрэл дүүрэгтээ л “том” аж. Даргатан олон сэтэртэйн нэг нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгч. Ялыг нь үүрч байгаа тул яамбыг нь эдлэх нь “зөв” биз.  Түүний иргэд сонгогчидтойгоо ажиллах шаардагдах зардлыг нь дүүргийн ИТХ “даажээ”. Үүнд хэвлэмэл материал хэвлүүлэхэд хоёр сая төгрөгийг зарлагадсан байна. Бодвол хийсэн ажлаар дүүрэн тайлан биз. Тайлангийн эх бэлтгэлд нэг сая төгрөг өгчээ. Ингээд гурван сая төгрөг гаргуулаад засаг даргатан иргэд сонгогчидтойгоо “ажиллажээ”.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ