alim.mn | 2025.01.03
Б.Энхбаяр: Нүүрсний хулгайч нүдэн дээр чинь байна
 "Нүүрсний хулгайч" нүдэн дээр чинь байна гэж Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэллээ. Нүүрсний сонсголын түр хорооны дарга Б.Энхбаяр NTV-ээр ярилцлага өгөхдөө "Нүүрсний жинхэнэ хулгайч бол өөрийнх нь хулгай илэрчихвий гэсэндээ өөр асуудалд олны анхаарлыг хандуулах гэж хэвлэл рүү хамгийн их мөнгө цутгаж байсан тэр БҮЛЭГЛЭЛ юм. Нүүрсний сонсгол хийхээр яригдах тоолонд нэг сенсаци гаргаж гөлөг төөрүүлэх зорилгоор маш олон акцууд хийж эхэлсэн. 2022 онд хилээр нэг бүр нь 250-400 саяын үнэтэй 50 нүүрсний машин оруулж ирж нэр бүхий сэтгүүлчдэд тараасан. Мөн төрийн өмчит "Эрдэнэс Монгол" зэрэг компаниудаас их хэмжээний мөнгө хэвлэлийн салбар руу орсны зорилго нь нүүрсний хулгайд холбогдсон улс төрчдийн нэрийг гаргахгүй байх, сонсгол зохион байгуулсан Б.Энхбаярыг гөвөх байсан. Тавантолгойн нүүрсний зах зээлийн үнэ 70 ам.доллар байхад 60 доллароор гэрээлсэн. 100 ам.доллар байхад 5 хувийн хөнгөлөлт үзүүлсэн тухай ярьдаг. Гэвч нүүрсний гэрээ, үнийг ганц хоёрхон том дарга л мэднэ. "Эрдэнэс тавантолгой"-н хариуцсан хэлтсийнхэн ч мэдэхгүй, архивт ч хадгалдаггүй" гэж байлаа.
          Тавантолгойн Бор тээгийн хэсэгт нүүрс угаах "Админерал" гэх компаниийг Д.Амарбаясгалангийн найз МАН-ын ХМОНХА-ын дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах Ц. Ламжавын нэр дээр байгуулсан. Сангийн яамнаас батлагдсан тендерийн бичиг баримтыг засварлаж, гэрээт борлуулагчийг сонгон шалгаруулах тендер гэдэг халхавчаар "Админерал" компанид Тавантолгойн нүүрсийг онцгой эрхээр худалдан борлуулах давуу эрх олгосон. Үүнийг МАН-ын өмнөх ХМОНХА-ны дарга байсан эмэгтэйгийн нөхөр болох, ЭТТ-н хэлтсийн дарга Уужимсанаа гардан хийсэн ажээ. " Админерал" компаний асуудал МАН-ын Хэвлэлийн албаны өмнөх, одоогийн хоёр даргатай шууд холбогдож байна. БНХАУ-ын талаас "Админерал" ХХК-ийн захирал Ц.Ламжав 30 сая долларыг 10 гаруй удаа гарын үсэг зурж, мөнгө авсан гэж Нүүрсний сонсголд мэдээлэл ирүүлсэн.
  Ц.Ламжав энэ мөнгийг хөрөнгө оруулалт гэж тайлбарласан. Гэтэл ямар ч банкны шилжүүлгийн баримт байхгүй, бэлнээр авсан байдаг. 30 сая $ буюу 100 гаруй тэрбум төгрөг бага мөнгө биш учраас гадныхан баримтжуулж гарын үсэг зуруулж үлджээ. Энэ мөнгийг яаж Монгол Улсын хилээр оруулж ирэв, хэнд өгөв гэдэг нь тодорхойгүй. "Админерал" компани Монгол улсад байгуулагдахаас өмнө БНХАУ-ын "Админерал" гэх компани утааг бууруулах шахмал түлш нийлүүлэх талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал дээр яригдсан байдаг. Гэвч өнөөдөр уг хурлын протоколыг мөн устгасан байна. Энэ бүхнийг асуухаар "Дээрээс дарга хэлсэн" гэж ажилчид нь хэлдэг гэнэ.
"Админерал" компани болон МТАС түншлэлийн хууль бус үйлдлийг таслан зогсоох УИХ-ын тогтоолын төслийг нүүрсний түр хорооноос хүргүүлэнгүүт нэг хүн өрсөж Эрдэнэс Тавантолгой руу бичиг явуулж өөрөө цуцлах гэж оролдсон. Хэрэв УИХ-ын тогтоолгүйгээр цуцалбал Монголын төр эргээд өөрөө өрөнд орно. Нүүрсний хулгайч нүдэн дээр чинь байна" гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нүүрсний сонсголын түр хорооны дарга Б.Энхбаяр хэллээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
PharmDr
10 сарын өмнө
178.159.37.142
medicine from canada with no prescriptions: <a href=" https://canadadrugs.pro/# ">top mail order pharmacies in usa</a> northeast discount pharmacy canadian pharmacies for viagra https://canadadrugs.pro/# - mail order pharmacies canadadrugs.pro
PharmDr
10 сарын өмнө
178.159.37.142
canada pharmacy online no script: <a href=" https://canadadrugs.pro/# ">canadian drug store</a> canadian drug store accutane mexican pharmacy https://canadadrugs.pro/# - canadian health pharmacy canadadrugs.pro
Төстэй мэдээ