61-тэй эмэгтэй 65 настай эрэгтэй рүү “хоюулаа унтаагүй удлаа” гэсэн мэссэж бичиж эхнэрийх нь толгойг хагалжээ

Ийм нэгэн хоёр эмээ нэг өвөө холбогдсон, нэлээд “оройтсон” хайрын хэрэг Хөвсгөл аймагт гарчээ. Шүүгдэгч эмэгтэй Б.Э нь 2023 оны 9-р сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р багийн ... тоотод хохирогч Н.Б-тэй маргалдаж улмаар идээний сав шидэж тархины доргилт, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулжээ. Хохирогчийн мэдүүлснээр хөгшин нь жилийн өмнө нууц амрагтай болжээ.
“...Нэг ийм хүнээс салахаа байж гэртээ ирэхгүй алга болдог болсон. Өнгөрсөн жил манай хөгшнийг баахан эмнэлгээр явуулж сүлжээний эмүүд хүртэл өгч байсан. Ноднин цагаан сарын шинийн 8-ны өдөр биднийг унтаж байхад хөгшин лүү “чи бид хоёр унтаагүй удлаа” гэж мессеж бичсэн байсан. Охин аавыгаа гараад явсны дараа “нэг эмэгтэй аав руу чи бид хоёр унтаагүй удчихлаа гэж мессеж бичээд байна. Нөгөөх нь юм шиг байна” гэсэн. Энэ хүн хүнийг гэр оронд нь тайван байлгахгүй байхад би яаж доромжлуулаад зүгээр байх юм бэ. Бид бүгд 60 гарсан хүмүүс. Би амьдралаа бүтэн авч үлдье гэж хөгшнийхөө араас нэлээн гүйсэн. Эднийд очиход хаалга нь онгорхой байсан. Ороход манай хөгшин тэр хоёр сууж байсан. Тэр эмгэнийг харахаас зэвүү хүрээд байсан учраас би хэрүүл өдсөн. “Хүний хүүхдийн нулимс идээд нүдний галыг нь унагаагаад ичихэд яадаг хөгшин янхан бэ” гэхэд тэр эмгэн “чам шиг юмыг нохой ч тоож шиншлэхгүй” гэж хэлсэн. Би хариуд нь “би чам шиг хүний үр хүүхдийн нулимс гоожуулж, өвгөн хайж явахгүй” гэхэд “цагдаа дуудаж чамд эрүү үүсгэнэ, шоронгийн хадаас болгоно” гэж доромжилсон. Тэгээд тавагтай юмаа аваад над руу шидэхэд духан дээр бууж толгой эргэж мансуураад унах шахсан. Эрүүл мэндийн хохиролд 200,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилж байна...”
Шүүх хүний нөхөр лүү мессэж бичсэн хөгшнийг 500 мянгаар торгожээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Би
1 жилийн өмнө
66.181.188.113
Шар сэмжилсэг өвгөн эмгэн 2 байна. Ичиж үхээч
Төстэй мэдээ