alim.mn | 2025.04.11
Соёлын яамныхан өөрсөддөө 195 сая төгрөгийн мөнгөн тусламж, 110 саяын урамшуулал өгчээ

Уг нь төрийн албанд мөнгөн шагнал, буцалтгүй тусламж, үр дүнгийн урамшуулал олгох дүрэм журам гэж байдаг. Гэхдээ түүнийг  мөрддөг дагадаг газар үгүйн дээр түүний дээр гарсан дотоод журам гэгчийг батлаад “мөрддөг”. Энэ журмаараа шагнал урамшуулал, мөнгөн тусламж, буцалтгүй тусламжийг өөрсдөдөө хавтгайруулан олгодог.  шалтгаан. Өнгөрсөн оны 12-р сард гэхэд Соёлын яамныхан “албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад” гэх шалтгаанаар  нэг хэсэг албан хаагчиддаа дэмжлэг, нөгөө хэсэгт нь мөнгөн тусламж үзүүлж нийтдээ 195 сая төгрөг зарцуулжээ. Тушаалд Төрийн албаны болон Төсвийн хуулийн зүйл заалтыг үндэслэсэн гэсэн байна. Хуулинд ингэж хавтгайруулан олгох тухай заагаагүй л баймаар юм. Жинхэнэ “үндэслэл” нь “Соёлын яамны хөдөлмөрийн дотоод журам” гэгчид байгаа.  Анх байгуулагдахдаа 78 хүнтэй байсан гэхээр нэг албан хаагч дунджаар 2,5 сая төгрөг авсан болж байна. Ийм их мөнгөн тусламжийн хажуугаар үр дүнгийн урамшуулал хэмээн 110 сая төгрөг хуваан авчээ. Ийнхүү оны сүүлээр төсвийн бүх газруудад урамшуулал, мөнгөн тусламж, дэмжлэг, буцалтгүй тусламжийн “найр” болдог явдал улам урхагшсаар байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ