Нүүрсний хэрэгт холбогдсон Б.Бадрааг БНСУ-аас ирэхэд нь баривчилж 461-р ангид цагдан хорьжээ

Өмнөговийн Засаг дарга асан Б.Бадраагийн гэрээс 300 орчим сая төгрөг бэлнээр “олсон”, түүний өмчлөлд байдаг 20 орон сууцыг илрүүлсэн тухай мэдээ 2 жилийн өмнө түгж байлаа. Нүүрсний хулгайд нэр хамгийн их холбогддог, Солонгос яваад сураг алдарсан гэх Б.Бадрааг саатуулжээ. Түүнийг БНСУ-аас ирэхэд нь баривчилж 461-р ангид цагдан хорьжээ Хамгийн сүүлд нүүрсний сонсголд орж “Би Ажнай Бат-Эрдэнэтэй хамтарч компани байгуулснаа одоо л харж байна. Би үнэхээр өөрийнхөө бодлыг хэлж байна” хэмээн хүмүүсийг мэл гайхуулсэн. Ашиг хүртэж байснаа мартаагүй атлаа компаниа таг “мартсан” хүн Ажнайг танихгүй гэж мэлзээгүй нь их юм даа. Нүүрсний сонсголд нүүрээ ширлэж суусан "Баян" Бадраагийн нүгэл буянг хууль шүүх дэнслэхээр болжээ.
Монголын хамаг баялаг төвлөрсөн Өмнөговь аймгийн Засаг даргаар олон жил ажиллаж, өрмийг нь хуу хамж байгаа Б.Бадраа дарга хагартлаа баяжиж, тансаглал нь хэрээсээ хэтэрчээ. Улаанбаатар хотод хоёр ч хаустай Б.Бадраагийн даргын Өмнөговь аймаг дахь гэрийнх нь тансаг, харуул хамгаалалт сайтайг нутгийнхан нь шагшин ам дамжуулан ярьдаг. Алтан бүслүүртэй гэр бариулсан Б.Бадраа даргатан 9 сая төгрөгийн үнэтэй мөнгөн аяганд хоол цайгаа зооглодог гэцгээх. Өмнөговийн Засаг ноён байхдаа өргөө гэрийнхээ өмнө гэргий болон дагалдагчдын хамт авахуулсан зураг нь нийслэлчүүдийн нүдийг бүлтийлгэж, чихийг нь дэлдийлгэж байв. Ямартаа л Богд Жавзандамба хутагт, Улсын эх дагина Дондогдулам хатан ч Бадраа болон түүний эхнэр шиг тансаг амьдарч байгаагүй гэж халаглаж байсан билээ. Алтан эмээлтэй гэнэ. Ингэхэд өмнөговьчүүд бүгдээрээ алт булганд булхаатай дарга шигээ тансаг амьдарч чаддаг болов уу?
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
66.181.161.186
Rio Toronto petoro chaina bro Goulding gh luivaruudag bas kovidin neg irgen Burt zartsuulsan zuun saya togrog
Төстэй мэдээ