Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр горилогчид өвөр дүүрэн мөрөөдөл тээсээр Чингэлтэй дүүргээр эргэлдэж байна. Чингэлтэй дүүрэг нэр дэвшигч сул, амархан, амттай зоог харагдаад байгаа бололтой. Учир нь Чингэлтэйн Ардын намыг атгасан, аюулын шударга Т.Аюурсайхан гишүүн нь нүүрсний хэргээр шоронд яваад даший шог. Сайн хуульч Ж.Сүхбаатар Түгжрэлийн сайд болоод нэр хүндээ алдсан, нэмээд "ногоон автобус"-ны дуулианаар шударга хуульч имиж нь бүдгэрлээ. "Боовка" хочтой М.Оюунчимэг гишүүн нь модлон жорлон ярьсаар нэг л явдаггүй. Тиймээс АН, МАН-ынхан Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр санаархаж, намын даргаа тойглож явна.
Харин АН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр тагнуулч генерал Б.Хурц, хэцүү нэртээс саяхан суллагдсан Д.Сүндий, "лайвчин" Даваагийн Мөнх-Эрдэнэ гурав очиж, намын гишүүдтэй хамт хоол иджээ. АН-ын гишүүд таваг хоолоор хууртахгүй хэмээн дургүйцэж, арай авхаалж самбаатайгаараа тагнуулч Батын Хурц олон хүн багцалсан хүнд машин өгнө шүү гэж шивнээд амжсан гэнэ.