alim.mn | 2025.04.11
Экс гишүүн “Симба” Батааг “Сэлэнгийн” Баатаржав гэрээс нь хулгайлан буудалд хорьж, 98 сая төгрөгийг нь дээрэмджээ

УИХ-ын гишүүн асан “Симба” Батаагийн гэрт нэвтэрч, түүнийг хулгайлан, хүч хэрэглэн 98.5 сая төгрөгийг нь дээрэмдсэн хэрэг гарсан. Энэ хэрэг 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт болжээ. “Симба” Батааг улс төр сонирхогчид, бизнесийн хүрээнийхэн андахгүй. “Симба” компанийн захирал Ц.Батаа 2000-2004 онд УИХ-ын гишүүн байсан. Гишүүн байхдаа үнэг буудах гэж яваад БХЯ-ны урдаа барьдаг ганц онгоцыг унаган гэмтээж явсан нөхөр. Дүү Ц.Бат-Энх нь МАН-ын нарийн бичгийн дарга, Эрдэнэтийн хурган дарга шүү дээ.

“Симба” Батаа хөрөнгө бэлтэй, басхүү номой дорой хүн биш, гартаа бүлтэй эр. Хэн түүнийг айлган сүрдүүлж, 100 шахам төгрөгийг нь дээрэмдэв?!. Хан-Уул дүүрэгт гарсан энэхүү гэмт хэргийг эрүүгийн ертөнцөд "Сэлэнгийн" гэж алдаршсан У.Баатаржав бусадтай хамтран гурвуулаа орон байранд нь нэвтрэн хулгайлж, Сүхбаатар дүүрэгт байрлах зочид буудалд хүч хэрэглэн цагдан хорьж байжээ. Улмаар 98.5 сая төгрөгийг нь дээрэмдсэн юм байна. Тэгвэл энэ хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
CanadaDr
1 жилийн өмнө
178.159.37.142
giant discount pharmacy https://canadadrugs.pro/# - real canadian pharmacy canadadrugs.pro
CanadaDr
1 жилийн өмнө
178.159.37.142
canadian pharmacy testosterone gel https://canadadrugs.pro/# - canadian pharmacy without a prescription canadadrugs.pro
Irge
1 жилийн өмнө
103.212.116.224
Ene hun amid yum uu.ali deer ueiin hulgaich bha
CanadaDr
1 жилийн өмнө
178.159.37.142
discount canadian drugs https://canadadrugs.pro/# - canadian meds no prescription canadadrugs.pro
CanadaDr
1 жилийн өмнө
178.159.37.142
amazon pharmacy drug prices https://canadadrugs.pro/# - mail order prescription drugs canadadrugs.pro
Зочин
1 жилийн өмнө
66.181.190.11
Хог новшнууд шдээ бүгд
Төстэй мэдээ