alim.mn | 2025.04.11
Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга, нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтан нарын “сэргэлэнтсэн” хэргээс ...

Тус төв нь Цамбагарав төвөөс хойш гэр хороолол дундах дэнж дээр байрладаг. Төвийн даргаар ажиллаж байсан А.Золзаяа, ахлах нягтлан бодогч Н.Амарсанаа нар нь иргэн Б.Болормааг дагалдан ажиглагчаар, М.Хүрэлбаатарыг дагалдан техникчээр ажилд томилсон хуурамч тушаал гарган ажиллаагүй байхад нь цалин олгож НД төлсөн хэрэгт холбогдсон. Улмаар уг цалингийн мөнгийг бичиг хэргийн ажилтан Ч.Ариунжаргалаар дамжуулан авч төсөвд нийтдээ 4,07 сая төгрөгийн хохирол учруулжээ. Мөнгө завшсан зорилго нь “гэгээн ариун” аж.  Тус төвийн гэрэлтүүлэг бүгд шатаж, мөн гаднах гурван камер нь ажиллахаа больжээ.  Ингээд оройдоо таг харанхуй болж гэр хорооллын гудамжаар явдаг ажилтануудынх нь аюулүй байдал эрсдэлд орсон гэнэ. Даргын хувьд А.Золзаяа нь “төсөв танасан мөнгөөр камер болон гэрэлтүүлгээ засах” зоримог шийдвэр гаргажээ.

“... Дарга орж ирээд “дагалдуулахаар хоёр итгэлтэй хүн хэрэгтэй байна” гэсэн. “Ямар зорилготой юм бэ?” гэхэд “данс руу нь мөнгө оруулаад авна, дагалдан ажилтнаар тушаал гаргаж ажилласнаар бүртгээд нийгмийн даатгалыг төлөөд үлдсэн мөнгийг гаргуулан авч байгууллагад ашиглана” гэсэн. “Ээ даргаа болох юм уу” гэхэд “зүгээр, болно” гэсэн. Бас нягтлан “гурван сар нийгмийн даатгалыг нь төлнө гээд цаад хүмүүстэй хэлээрэй” гэсэн. Нягтлан хүний үг сонсдоггүй их хэцүү ааштай. Тэгээд би ах эгч хоёрт санал тавьсан. Тэр хоёр нийгмийн даатгал төлж байгаагүй учир  зөвшөөрөхөд  нь би даргад танилцуулсан...”

Шүүх дарга нягтлан хоёрыг эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн үзэж нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж 5,4 сая төгрөгөөр торгожээ. Харин бичиг хэргийн ажилтанг нэг жилээр тэнссэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
66.181.177.231
Ийм луйвар төрийн байгууллагуудад олон жил байсаар ирсэн. Аудит орсон ч чимээгүй дарагдаад л өнгөрдөг. Илрүүлээгүй, илрүүлэхийг хүсээгүй маш олон бульхай бий. Байсаар ч байна
Зочин
1 жилийн өмнө
66.181.177.231
Ийм луйвар төрийн байгууллагуудад олон жил байсаар ирсэн. Аудит орсон ч чимээгүй дарагдаад л өнгөрдөг. Илрүүлээгүй, илрүүлэхийг хүсээгүй маш олон бульхай бий. Байсаар ч байна
Зочин
1 жилийн өмнө
103.80.210.229
Ийм луйвар төрийн байгууллагуудад олон жил байсаар ирсэн. Аудит орсон ч чимээгүй дарагдаад л өнгөрдөг. Илрүүлээгүй, илрүүлэхийг хүсээгүй маш олон бульхай бий. Байсаар ч байна
Төстэй мэдээ