
Энэ дүүргийн ИТХ нь хэзээнээс буцалтгүй тусламжийн “ундарга” байсан. Эхний жилүүдэд төлөөлөгч нар нь хувааж авдаг байсан тул өдгөө “хүн чанар” гаргаж ажилтнууддаа өгдөг болжээ. Гайхалтай нь оны өмнөхөн хэлтсийн даргаас эхлээд хурлын даргын туслах гээд бөөнөөрөө буцалтгүй тусламж авах өргөдлөөр ажлын албаны дарга А.Даваажаргалыг булах шахсан гэнэ. Бүгдэд нь нэг дор буцалтгүй тусламж авах шаардлага хэрэгцээ гарсан гэхэд итгэмээргүй. Гэхдээ мөнгө авах нь өргөдлөө бичээд ир гэсэн байх гэх хардлага төрж байна. Ингээд буцалтгүй тусламжийн мөнгөн бороо оруулжээ. Хурлын хамгийн том хэлтсийн дарга нь 2,9 сая, нягтлан нь 2,7 сая, хурлын даргын туслах 1,2 сая төгрөг авчээ. Даргын туслахдаа арай л бага өгчих шиг болжээ. Ажилтан нар нь дунджаар 1,2 сая төгрөг авсан байна. Хурал дахь намын бүлгийнхэн 1,0-1,1 сая төгрөг авчээ. Буцалтгүй тусламж өгөхдөө үйлчлэгчээ мартаагүй нь яамай даа. Бүр гэрээт харуулдаа хүртэл өгсөн гэхээр Б.Сэмжидмаа, А.Даваажаргал хоёр ч ёстой хүний хайлан гэмээр ... Гэхдээ хүний “хайлан”-гууд буцалтгүй тусламж олгох дүрэм журмыг мөрдсөн эсэх нь сонин.


