alim.mn | 2025.04.11
Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар төрсөн ах дүү 2 ажиллах цагаар аврагчид амь үрэгдэв үү?

Онцгой байдлын албанд зоригтой улс орны сор болсон залуус ажилладаг. Оросын Онцгой байдлын сайд асан Шойгу ерөнхийлөгч Путины итгэлт хүн, Зэвсэг хүчин, Батлан хамгаалах яамыг удирдаж байна. Монголын анхны Онцгой байдлын сайд У.Хүрэлсүх одоо ерөнхийлөгчөөр ажилладаг.

Гал усны гамшигтай байнга тулж, тулалдаж явдаг Онцгой байдлын аврагч залуус эрсдэж амиа алдах харамсалтай тохиолдол цөөнгүй бий. Монголын болон Онцгой байдлын түүхэн дэх хамгийн том осол 2007 оны 6 сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон гашуун түүх бий. Энэ үед Онцгой байдлын сайдаар  “Оюуны Ундраа”-гийн Отгонбаяр ажиллаж байсан. Тэр үед ойн түймрийг унтраахаар Ми 8 нисдэг тэргээр ниссэн Онцгой байдлын шилдэг аврагч шүхэрчид болох 15 залуу амь насаа алдсан. Тэр ослыг монголчууд мартаагүй одоо ч 6 сарын 14-ний өдрийг эмгэнэн гашуудаж, аврагч залуусыг хүндэтгэн дурсдаг.

Сүүлийн үед Онцгой байдлын залуус ойр ойрхон амиа алдах боллоо. Өнгөрсөн 12 дугаар сарын 19-ний өдөр гацуурын гэрлээс үүдэлтэй гал гарч, 4 хүүхэд 1 том хүн нас барсан. Харамсалтай нь энэ галыг унтраахаар дуудлага авч очсон нэг онцгой байдлын албан хаагч угаартаж амь насаа алдсан билээ. Цэл залуухан аврагч залуу амиа алдаад 49 хоноогүй байхад Дүнжингаравын газ дэлбэрэлтэд гурвын гурван сайхан гал сөнөөгч, аврагч залуус амиа алдлаа. Нэг сарын 24-25-ны өдөр онцгой байдлын түүхэнд бас л мартахгүй дурсагдах харамсалтай өдөр боллоо. Нэг сар гаруйхны  дотор 20 гаруйхан насны 4 аврагч залуу Улаанбаатар хотын төвд амиа алдана гэдэг аймшигтай, гүн эмгэнэлтэй явдал. Энэ үед Онцгой байдлыг эрхэлсэн сайдаар Шадар сайд С.Амарсайхан ажиллаж таарлаа. С.Амарсайханы төрсөн ах “Оюуны Ундраа”-гийн буюу Сайнбуянгийн Отгонбаярын үед Ми 8 осолдож, 14-15 хүн амиа алдсан бол одоогийн эрхэлсэн сайдын үед ойр ойрхон 4 аврагч амиа алдлаа гэлцэж байна. Монголчууд билгээрээ гэлцдэг, ихээхэн сэжигч, сүжигтэй улс болохоор үнэхээр хачин тохиолдол хэмээн сэм сэмхэн шивнэлдэх болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Erch
1 жилийн өмнө
59.153.112.182
Amarsanaa said aa ajlaa uguud es zuin hariutslagaa huleej bolohgui yu? Avragch nariin ami nasiig bair munguur shideed boloo yu mergejliin aldaa garsan daa.
Төстэй мэдээ