alim.mn | 2025.04.11
Д.Батсүхийн “Сити тур автобус” хаагуур яваад 24 сая төгрөгийн шатахуун “идсэн” бэ ?

Нийслэлийн  Аялал жуулчлалын газрын хэрэгжүүлж байгаа том “төсөл”-ийн нэг нь “Сити тур автобус” гэнэ. Лав л хоёр жилийн өмнөөс яригдаж нээлтээ хүртэл хийж байсан.  Гэхдээ явж байгааг нь иргэд бараг л хараагүй. Оросын цэргийн нисэх онгоцны шоу Буянт-Ухаад болоход нэг харагдсан. Дараа нь Даншиг наадамд бас нэг үзэгдсэн. Гэтэл энд тэнд явж харагдадгүй атлаа шатахууныг Оросын байлдааны нисэх онгоц шиг л иддэг аж. Автобусны шатахуунд 24 сая төгрөг зарцуулагддаг аж.  Анх 549 сая төгрөгөөр хоёр атобус авч, 12 ажилтны орон тоо бий болгосон. Дарга Д.Батсүх  автобустай болонгуутаа аргаа ядсан байдлаар ажлаа эхэлж НИТХ-ын төлөөлөгчидөд албан бичиг явуулан тойргийнхоо иргэдийг хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх санал тавьж байсан. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ