alim.mn | 2025.04.11
“Эрдэнэт”-ийн чанар шалгагч айлын удмын бичигтэй, нэг сая төгрөгний үнэтэй банхар нохойг буудаж хөнөөжээ

Энэ үйлдвэрийнхэн эрэлхүү, дээрэлхүү хүмүүс аж. “Эрдэнэт” үйлдвэрийн чанар шалгагч ажилтай Б.Баяртогтох нь Булган аймгийн “Ар мэргэн” гэх газарт хохирогч иргэнийн цэвэр монгол үүлдрийн банхар нохойг буудаж алжээ.  

“ ... Тэр өдөр ажлаа тараад гэртээ ирсэн. Хашааныхаа  хаалгыг онгойлгоход тэр нохой ирчихсэн байсан. Цаашаа яв гэж хөөхөд өөдөөс ярдаглаж архирсан. Архирахаар нь энэ нохой ер нь хүүхдүүд урж, хазаж аюул болох юм байна гэж бодсон.  Манай гудманд 4-14 насны 10 гаруй хүүхэд байдаг. Хүүхдүүдийн зуны амралт эхлэх гэж байсан. Тэгээд грашаасаа буу аваад буудсан. Буудчихаад шал дэмий зүйл хийчихлээ гэж санаа зовсон. Бичиг баримтгүй буутай байсан болохоор бас айсан. Нохойны эзэн над руу дайрч машины цонх хагалсан, янз бүрээр доромжилсон, бичлэг хийж тэр хавийн хүмүүст үзүүлж нэр төрд халдсан...”

Хохирогч нохойгоо Монголын нохой судлалын холбооны харьяаны Сонгинохайрхан дүүрэгт дэх үржүүлгийн газраас гөлөг байхад нь нэг сая төгрөгөөр худалдаж авчээ. Холбооноос өгсөн удмын бичигтэй, цэвэр үүлдрийн банхар байсан гэнэ.

“...Эхнэр залгаж манай нохой буудуулсан байна гэсэн. Гэртээ ирэхэд нохой цээжиндээ бууны сумны шархтай цус алдан хэвтэж байсан ...”

Чанар шалгагчийн буу нь бичиг баримтгүй, бүртгүүлээгүй байжээ.  Боломжтой атлаа мөрдөн байцаалтын шатанд хохирлыг барагдуулаагүй гэнэ.  Шүүх “нохойн анчин”-г 500 мянгаар торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Irgen
1 жилийн өмнө
202.126.90.34
Ezen nohoigoo anhaaraagui buruutai shuu. Huuhed ursan bol yah vee?
Төстэй мэдээ