Арав гаруй сая долларын үнэлгээтэй Ayud tower-ыг Хятад иргэнээс дээрэмдсэн бүлэг этгээд хэн бэ?
Манайд гадаадын хөрөнгө оруулагчдыг залилж мэхлэх замаар олж авсан хөрөнгөтэй хүмүүс мэр сэр байдаг гэх. Саяхан Сүхбаатарын талбайн урд байрлалтай хотын төвийн А зэрэглэл бүхий 14,000 метр квадрат "Ayud tower" оффисын барилгыг БНХАУ-ын иргэнээс дээрэмдсэнийг шалгалтаар тогтоосныг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдлээ. Хуулийн байгууллагын алба хаагчид үгсэн хуйвалдаж, гадны 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьсан тус барилгыг нэр бүхий албан тушаалтны нэр дээр, өмчлөлд шилжүүлснийг тогтоосон байна.
"Ayud tower"-тэй холбоотой нэр бүхий албан тушаалтан, хуулийнханд холбогдох гомдол иржээ. "Ayud tower"-ын эзэн БНХАУ-ын иргэн гарын үсгээ зураагүй байхад хуурамчаар үйлдэж, нотариатаар баталгаажуулан, өмчлөлийг шилжүүлснийг тогтоожээ. Хачирхалтай нь, энэ үйлдэлд оролцсон нотариатч АНУ руу зугтаж, сураггуй алга болжээ.
Улсын бүртгэл, хуулийн байгууллагын албан тушаалтнуудын оролцоо бүхий зохион байгуулалттайгаар хотын төвийн А зэрэглэлийн 14,000 метр квадрат оффиссын барилгыг гадны иргэнээс улаан цайм дээрэмдсэн шившигтэй явдал гарчээ.10 орчим сая ам.долларын хөрөнгө оруулж, хотын төвд өндөр байшин сүндэрлүүлсэн ч зүгээр л хуулийн байгуулага, төрийн албан хаагчдад алдчихсан гадаадын хөрөнгө оруулагч их гомдолтой байгаа нь мэдээж.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
10 сарын өмнө
139.5.216.82
UBS намыхан л гадны олон хүнийг дээрэмлэж хар тамга даруулж хөөж гаргасаныг олон хүн мэднэ
Зочин
10 сарын өмнө
66.181.187.55
Яаж даам гарч чадсан юм бол доо? Одоо бүр төр засгийн эрх баригчид улаан цайм хятад иргэнд үйлчилж нууж хаахаа ч больж. Дэндүү доромжилж бн биш үү!!!
Иргэн
10 сарын өмнө
103.212.119.199
Хуульгүй юм шиг аашилж байгаа ийм муухай нийгмийн хог шааруудыг шоронд нь хатаах хэрэгтэй.
Иргэн
10 сарын өмнө
103.212.119.199
Хуульгүй юм шиг аашилж байгаа ийм муухай нийгмийн хог шааруудыг шоронд нь хатаах хэрэгтэй.
Төстэй мэдээ