alim.mn | 2024.12.23
Археологич Д.Эрдэнэбаатар нарын 200 сая төгрөгөөр зарах гэсэн олдворын зарим нь хуурамч байжээ

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, “Улаанбаатар”  их сургуулийн  археологийн тэнхимийн эрхлэгч, профессор Д.Эрдэнэбаатар нь дагавар хүү “Эмоци” продакшиний менежер Д.Адьяанамы хамт Хүннүгийн үеийн олдворыг хагас тэрбум төгрөгөөр гадаадын иргэнд худалдаалахыг завдсан гэж шуугисан. Тэрхүү олдвор нь эртний Ромын үеийнх агаад Хүннү гүрэн ромчуудтай харилцаатай байсны нэг баталгаа байжээ.  Профессор гуайн зарахыг завдсан гэх олдвор нь НТӨ 5-3-р зууны  үед хамаарах чулуун сүх, хаш эдлэл, эртний Ромын үе буюу НТ-ийн 6-р зууны үеийн ногоон, хөх өнгийн шилэн гүц  гэнэ.

“Улаанбаатар” их сургууль нь профессороо хамгаалж “ ... тус хоёр гүцийг Япон Улсын Соёлын өвийн газраар түүхэн дурсгал мөн эсэх талаар шинжилгээ хийлгэж шинжилгээний дүн гарах хүртэл сургуулийнхаа музейн үзэсгэлэнд тавьж байсан бөгөөд япон судлаачид бүтцийн анализ хийж хуурамч дуураймал зүйл гэсэн дүгнэлт гаргасан. 2018 оноос хойш уг гүцнүүдийг гаргаж тавиагүй болохыг тодорхойлов. Уг гүцнүүд нь археологийн малтлага судалгаагаар олдоогүй, хувь хүн бэлэглэсэн ... “гэх бичиг ирүүлжээ.

Мөн Соёлын яамны дэргэдэх Соёлын өвийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл нь профессорын зарах гэсэн олдворыг 560 мянгаас 4,2 саяын үнэтэй гэж тогтоожээ. Дээр нь Монголын нутагт хийсэн малтлага судалгаагаар олдсон гэх шууд дүгнэх боломжгүй гэнэ. Ийнхүү профессор гуай дагавар хүүгийн хамт хуурамч эд зарахаар завдсан болж таарчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зориг
10 сарын өмнө
122.201.31.5
Б.Баярбаатараа чамд хүний хүүхдийг дагавар, төрснөөр нь ярьж, олонд түгээх эрх байхгүй шүү.
Төстэй мэдээ