alim.mn | 2024.12.22
Дуучин Эгшиглэн сэтгүүлчийг ичээв

Дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа урлагт эргээд иржээ. Эгшиглэн саяхан нэгэн телевизийн хөтөлбөрт оролцов. Хөтлөгч Эгшиглэнгээс “Та приус 20 машин унахдаа ичдэг үү?” гэж асуухад Б.Эгшиглэн “Би ичдэггүй. Харин таныг ингэж асууж байгааг их гайхаж байна” гэж хариулав. Б.Эгшиглэн дүр төрх, царай зүсээрээ ч дуучид дундаа толгой цохих сайхан бүсгүй. Дуулж, олонд танигдаад ч удсан. Анх 2006 онд “Шинэ давалгаа” тэмцээнд оролцож байсан Эгшиглэнг тэмцээний шүүгч Б.Наранзун авьяасыг нь анхаарч B production-д шалгуулахыг зөвлөжээ. Төрийн соёрхолт B продакшн-тай гэрээлсэн Эгшиглэн Sho-гийн «Амьдралын тоглоом» дууны дахилтыг дуулснаар сонсогчдод анх удаа танигдсан.  “Найрах арга чинь буруудаад байна”, дуучин ВX-тэй хослон “100 хувь”,  “Love song”, Quiza, BX, Агиймаа нартай хамтарсан «Хэв маягаа эвдэцгээе» зэрэг дуугаар хүүхэд залуусын дунд алдаршсан. 2011 онд “Хоёр хоёрын тав” киноны дууг дуулснаар Эгшиглэн уянгын дууг ч сайхан дуулж чаддагаа мэдрүүлсэн сайн дуучин билээ. Дуучин Эгшиглэн уран бүтээлдээ эргэн орвол тосоод хүлээгээд авах үнэнч сонсогчид нь бий. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
10 сарын өмнө
66.181.161.220
Zov hariult
Зочин
10 сарын өмнө
202.9.41.0
Амжилт хүсье зөв хариулж
Төстэй мэдээ