Манай ихэнхи эртний эдлэлийн дэлгүүрийн эзэд хууль бусаар малтлага явуулдаг болсон. “Тайвань” худалдааны төвд үнэт эдлэлийн лангуу ажиллуулдаг Оюун-Эрдэнийн Ү ... нь 2021 оны 5-р сараас 2022 оны 6-р сар хүртэл Хан Хэнтий уулын тусгай хамгаалалттай газарт байрлах Нэмэхийн даваа хэмээх ууланд зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар археологи, палентологийн хайгууль, малтлага явуулжээ. Археологи, палентологийн гэхээр мэргэжлийн хэмжээнд өргөн цар хүрээтэй малтлагыг бүтэн жилийн хугацаанд тогтвортой явуулсан нь харагдаж байна. Малтаж ухаад нэлээд зүйл олжээ. Олсон зүйл нь “Соёлын өв”-ийг хамгаалах хуулиар “соёлын биет өв”-д хамаарагдсан. Улмаар Сооотод байх гэртээ мөн л эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нууц дуудлага худалдаа зохион байгуулж заржээ. Дуудлага худалдааны “ялагч”-аар иргэн Ч.Амарбаатар тодорч 70 сая төгрөгөөр худалдан авсан байна. Шүүх энэ хэргийг хэлэлцээд эртний эдлэлийн дэлгүүрийн эзэнг хууль бусаар археологи, палентологийн хайгууль малтлага явуулсан, мөн хууль бусаар соёлын биет өвийн дуудлага худалдаа явуулсан хэмээн 5,4 сая төгрөгөөр торгожээ.