Хэрвээ энэ яамныхан амралтын өрөөнийхөө зөвхөн дотоод засалд 32 сая төгрөг зарцуулж байгаа бол тавилга, тохижилттойгоо нийлээд хэд болсон нь сонин. Ийм өндөр зардлаар дотоод заслаа хийлгэсэн гэхээр хааны ордон шиг өрөө болсон нь мэдээж. Тансаг өрөөнд үнэтэй тавилга, хэрэгсэл тавьж таарна. Хямдхан юм тавибал өрөөний сүрийг унагах биз. Ингээд буйдан, ширээ сандал, аяга тавга, кофе чанагч гээд өндөр үнэтэй зардлууд үргэлжилэх нь ойлгомжтой. Массажны сандал, фитнесийн төхөөрөмж ч сайхан зохино. Манай төрийнхөн төсвийн мөнгөөр тансаглахдаа хэзээний гарамгай бас сурамгай. Үүнд хэзээ ч гар татаж байгаагүй. Энэ яамныхан элдэв хэл амнаас айгаад амралтын тансаг өрөөнийхөө талаар үг унагахгүй нь лавтай. Гэхдээ нэг л өдөр зураг нь гараад ирнэ. Тэр цагт бидний таамаглалаас нэг их хол зөрөөгүй нь лавтайяа батлагдах биз ...