Топ модель О.Пүрэвдулам "Монгол газар"-ын Мянганбаярын бага хатан, отгон хайр гэгддэг байлаа. Алтны магнаттай хамгийн удаан амьдарч, отгон охиныг нь төрүүлсэн ч тэд гэрлэлтээ цуцлуулжээ. Ингэхдээ Ц.Мянганбаярыг хэцүү нэртэй газар байх үед гэрлэлтээ цуцлуулж, хоёр тийш болжээ. Уг нь тэд 2012 онд Баянзүрх дүүрэгт очиж гэрлэлтээ батлуулж, охин Тэнгэрмаагаа угтаж аваад аз жаргалтай амьдарч байсансан.
Топ О.Пүрэвдулам “алтны магнат” Ц.Мянганбаяртай амьдарч цугтаа Сингапурт үе үе очиж, Сингапурын баячууд үйлчлүүлдэг томоохон эмнэлгийн хяналтад орж тэндээ амаржсан. Түүнээс хойш 10 жил амьдарсан ч тус тусын замаа хөөжээ. Хэвлэлд тэр бүр ярилцлага өгдөггүй Топ модель О.Пүрэвдулам
-Ц.Мянганбаяртай учирснаа юу гэж боддог вэ?
-Нэгэнт миний хийсэн сонголт. Би яг тийм хүнтэй учрах ёстой гэсэн цензур өөртөө тавиагүй. Цаанаасаа амьдралын зурсан зураг, хувь төөрөгөөр бид хоёр нийлсэн гэж боддог. Бие даасан завгүй амьдралаас гэр бүлтэй болсон. Ц.Мянганбаяртай учраад гэрлэлтээ батлуулаад хоёр жил болсон. Жилийн өмнө хөөрхөн охинтой болсон. Одоо бид гурав хамтдаа сайхан амьдарч байгаа" хэмээн ярилцлага өгч байсан удаатай.
Топ модель О.Пүрэвдулам, Д.Пүрэвсүрэн, мисс Д.Ариунцэцэг гурав гурвуулаа Ц.Мянганбаяраас охинтой болж, мөн Мянгаадаа их хайртай болохоо хэвлэлээр нуулгүй ярьж байсан билээ. Тэгэхээр алтны магнатад сайхан бүсгүйчүүдийг татах увдис байдаг бололтой.