alim.mn | 2024.12.23
“Fuck You Моngol” гэж хараасан гадаад иргэнийг цохиод 5,4 сая төгрөгөөр торгуулжээ

Монголоо өмөөрсөн зоригт эрийг М.Ө гэдэг бөгөөд “Алтан хар азарга” компанийн захирал гэнэ. Хэрэг явдал Улаанбаатарын хамгийн алдартай баарны нэг болох “Минт”-д болжээ

“... Бааранд ороод хүн тус бүр нэг шил пиво хэрэглээд текны ард найзуудын хамт зогсож байсан. Гэтэл гадаад улсын иргэн над дээр ирээд мөрлөөд англи, монгол хол холиод хэл амаар доромжлоод байхаар нь зүгээр байгаач гэж хэлээд хоёр тийш болсон. Тэгтэл дахин миний хажууд ирээд англи, монгол хэл холиод “Fuck You Монгол” гээд хэл амаар доромжлоод байхаар нь нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Миний цохисон гадаад улсын иргэн нэлээн мансуурсан байдалтай харагдаж байсан бөгөөд унасан. Газарт унах үед үл таних эрэгтэй намайг боож унагасан. Ингээд найз нар, хамгаалагч нар ирээд биднийг салгаж дахиж хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй...”

Хохирогч нь Перу улсын иргэн  Хокома Варгас Мигуел/ Hokoma Vargas Miguel/ байжээ.

“... Минт бааранд Австрали улсын иргэн Тайлор Грахам Чарлэсийн хамтаар орсон. Би касс хэсэгт очиж тэнд ажилладаг найзуудтайгаа мэндлээд буцаад Грахам руу очих гээд явж байтал үл бор өнгийн хүрэмтэй, үл таних залуу монгол хэлээр нэг зүйл хэлээд миний эрүү хэсгээс гараараа барьсан, харин би гарыг нь тавиулаад арагш алхаад яагаад байгаа юм бэ гэж англи хэлээр хэлтэл тухайн залуу миний зүүн хөмсөг хэсэгт цохисон.  Би өөрийгөө хамгаалаад гараараа нүүрээ хаасан. Грахам ирээд тус залууг тэврээд газарт хамт унасан. Тэгээд хамгаалагч нар ирээд салгасан, намайг угаалгын өрөө рүү хамгаалагч авч ороод цагдаа дуудах уу гэж хэлсэн би тийм гэж хэлтэл хамгаалагч цагдаа дуудсан.

Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 5,1 сая төгрөг төлөөд дээр нь 5,4 сая төгрөгөөр торгуулжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ