alim.mn | 2025.01.11
108 сая төгрөгийн хохиролтой НСУГ-ын Урлагийн хэлтсийн дарга асан Э.Цэнд-Аюуш нарыг МҮОНРТ-ийн бүтээлийг хулгайлсан гэж буруутгажээ

Нийслэлийн Соёл урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Цэнд-Аюуш нь өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-тай “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачилалыг контент болгон бэлгэх түгээх” ажлын хүрээнд гэрээ байгуулсан. Ийнхүү өөрөө өөртөйгөө гэрээ хийгээд улмаар хийгээгүй ажлаа хийсэн болгож тайлагнан ажил гүйцэтгэсэн тайланг П.О, Э.М нараар бэлдүүлэн өөрөө гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурсан гэнэ. Ийнхүү бүхнийг өөрөө “хийгээд” нийслэлийн төсвөөс “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ руу 108 сая төгрөг шилжүүлж нийслэлийн СУГ-д их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдаад байна. Хийгээгүй ажлаа хийсэн болгож тайлан гаргасан гэдэг нь  МҮОНРТ-ийн бэлтгэж эхлэн цацсан “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг өөрийнх  хэмээн тайландаа оруулсан гэж тогтоогджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Stromectol
10 сарын өмнө
178.159.37.142
stromectol tablets 3 mg <a href=" https://stromectol.fun/# ">ivermectin 5</a> ivermectin 9mg stromectol nz https://stromectol.fun/ ivermectin cream cost
Төстэй мэдээ