alim.mn | 2024.12.22
Ерөнхийлөгчийн төрсөн дүү Ухнаагийн Отгонбаяр Зүүн бүсэд тоосоо өргөхөөр болов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Сүхбаатар, Дорнод чиглэлийн шуурхай баг Хэнтий аймгийн Батноров суманд ажиллаж байна. Тэдэн дунд нэг содон хүн яваа нь Ухнаагийн Отгонбаяр. Овгоосоо эхлээд онцгой энэ хүн Төрийн тэргүүний төрсөн дүү. 

Ү.Отгонбаяр анх Жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал 2004 онд тухайн үеийн Үйлдвэр, худалдааны яамны мэдэлд бий болоход Ухнаагийн Отгонбаяр 2006 оны 03 сараас тус яаманд энэ асуудлыг хариуцаж ажлын гараагаа эхэлж байжээ. Тухайн үед сайд нь “Буянгийн” Жаргалсайхан байсан юм.
2008 оны сонгуулийн дараа жижиг, дундын асуудал Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яаманд шилжихэд мөнөөх У.Отгонбаяр 2008 оны 10 сараас жижиг, дундаа дагаад тус яам руу шилжсэн байна.
Ингээд зогсохгүй Т.Бадамжунай сайдтай Жижиг, дунд үйлдвэрийн бие даасан агентлагт ЖДҮ-чин дарга Ц.Ням-Осорын шууд удирдлагад ажиллажээ. У.Отгонбаяр 2009 оны 04 сараас 2012 оны 09 сар буюу Жижиг, дунд үйлдвэрийн газрыг татан буугдтал уг газарт ажиллаж, Ц.Ням-Осорын дараа үргэлжлүүлэн Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар ажилласан нгамтартай.
2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдахад ч тэрбээр ажлаа хүлээлгэж өгсөнгүй. Улстөрч Я.Санжмятавыг 2012-2014 онд Хөдөлмөрийн сайд байхад өнөөх У.Отгонбаяр 2012 оны 10 сараас 2014 оны 12 сар хүртэл мөн л Хөдөлмөрийн яаманд жижиг, дундын асуудлаа хариуцсаар л байж. Одоо тэр үүсгэн байгуулсан хоёр компаниараа жижиг, дундын зээл авсан асуудалд холбогдсон Х.Баделхан сайдын Барилга, хот байгуулалтын яаманд газрын дарга хийсэн. Гурван Засгийн газар, гурван яам дамжин тасралтгүй 8 жил жижиг, дунд үйлдвэрийн зээлийг гардан хариуцаж ажилласан хүн дээ.
Харин төрийн албанаас 2-3 жилийн өмнө саналаараа гарч Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилласан. Мөн Боловсролын зээлийн сангаас авсан 32000 ам.доллароо төлсөн билээ. Өнгөрсөн 2022 онд Сүхбаатар аймгийн 80 жилийнх нь ой тохиож болоход 1 тэрбум төгрөгийн өртөгтэй бурхны хөшөө сүндэрлүүлж бэлэг барьсан. Хөшөөний өндөр 12.2 м, жин нь 180 тонн бөгөөд Баруун-Урт сумын Дөрвөлж толгойд барьж босгосон юм.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөс өндөр зардлаар хөшөө босголоо гэх шүүмжлэлд өртсөн ч Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн  дарга У.Отгонбаяр "Төслийг санаачлагч хүний хувьд аймгийнхаа түүхэн ойг тохиолдуулан нутгийн зон олондоо зориулан бүтээхээр төслийг санаачилсан. Бурхан багшийн хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн нэг тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй бөгөөд аймаг орон нутгийн төсвөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт аваагүй" гэсэн билээ.

Улстөрч угшилтай удам байна, У.Отгонбаяр тойрог томссон ч зүүн бүсэд тоосоо өргөж үзэхээр шийджээ. Хөшөө босгож Сүхбаатар аймагтаа танигдсан, Бат-Эрдэнэ аваргыг дагаад, баруун суганд нь бат хавчуулагдаад Хэнтийгээр явчихсан, тэгээд ч Ерөнхий сайдын зөвлөх хүн шүү дээ. Хэнтий ОК болов. Одоо Болорчулуун сайдыг дагаад Дорнодоор явахад дорнодчуудад танигдах юухан байх вэ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрмөнх
9 сарын өмнө
66.181.184.177
Мундаг хүн амжилт
Төстэй мэдээ