alim.mn | 2024.12.22
Ж.Батзандан АН-д элсэхээр явж байна

 Ардчилсан намд Д.Амартүвшингийн үүсгэн байгуулсан Либертари нам хамтарч, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүн асан Д.Энхбат мөн элсжээ. Тэгвэл АН-аас "дүрвэсэн" Ж.Батзандан ч эргэж АН-д орохоор болсон гэх.

 Ж.Батзандан, Лу.Болд нарын үүсгэн байгуулсан ШИНЭ нам  2020 оны УИХ-ын сонгуульд оролцсон ч ганц ч суудал аваагүй билээ. Тэр үед цоо шинэ байсан ШИНЭ намаас хоёр ч УИХ-ын нэр дэвшээд УИХ-д гарч чадаагүй.  Лу.Болд, Ж.Батзандан хоёр гадаад Элчин сайд, Элчин зөвлөхөөр томилогдсон. Энэ үеэ УИХ-ын гишүүн "цөллөгт байсан үе" гэж нэрлэсэн билээ. Цоо шинэ нам нь хуучирч, МАН-аас хүртэл баахан "Дүлзэнгүүд" элссэн ШИНЭ намдаа Ж.Батзандан итгэхгүй, АН-аас УИХ-д нэр дэвшихийг илүүд үзэж байна.  Тиймээс Ж.Батзандан АН-даа буцаж элсэх тухай ярьж эхэлсэн байна.

Уг ШИНЭ намынхныг АН-д элсэж, жагсаалтын эхний 15-аас гурван квот авахыг санал болгосон ч тус намын удирдах зөвлөл хүлээн зөвшөөрөөгүй аж. Аргагүй биз, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон зэрэг МАН-аас гарч ШИНЭ намд орсон хүмүүст огцом эргэлт хийж, АН-д орчихсон явах ичмээр явдал биз.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ