Өмнөговьд өнгө өнгийн нэр дэвшигчид байна
УИХ-ын 2024 оны сонгуульд Говийн бүс буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн тойрогт МАН "нүүрснээс хол" улс сойж байгаа гэх. Өмнөговьд өсөж төрсөн улстөрч бүхэн нь нүүрстэй холбогдоод байгаа болохоор хаа хол Дорнодын угшилтай, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр явж магадгүй гэх.
Б.Энхбаяр сайд нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудал дээр маш хүчтэй дуугарч ирсэн. Тиймээс түүнийг нүүрс, алт, зэс гээд байгалийн баялаг ихтэй дөрвөн аймагт намаас нь сойх бололтой. МАН-ын генсекийн уурыг хүргэсэн, намын дотоод хагарал тэмцэл их болохоор торгуулийн суманд явуулж, Б.Энхбаярыг хэцүү тойрог руу илгээнэ гэж буй гэнэ..
Тэрчлэн улс төрд шинээр хөл тавьсан, Уул уурхайн дэд сайд Б.Уянга гэх залуухан бүсгүйг Говийн бүсэд дэвшүүлэхээр бэлдэж, олон түмэнд танигдаагүй бүсгүй идэвхжиж, торгон дээл өмсөөд ярилцлага өгч эхлэв. Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан эртнээс нүхээ малтаж, Дорноговиос илүү Өмнөговьд ажиллаж байна. АН-аас өмгөөлөгч О.Баасанхүү, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан гээд өнгө өнгийн улс нэр дэвших нь.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zochin
7 сарын өмнө
202.9.40.1
Hulgaich BSZ suraagui baij avaad.zeelee tuleed buun es honzongiin tuil novshiig buu songo.Goviin aimaguud zugeer oligarhi.mungetei.olon jil hulgai luivaraar turd songogdson evgen uomnuudaas zorigtoi sal.Medlegtei.ediin zasagch.injiner.medeeleliin erind sursan bolovsroltoi zaluuchuud songo.Ugaas ZG hutelber heregjeed.oron suuts baridag bol zaluuchuud bariad.harin shineleg.oyunlag Gishuudtei bolno.Tarhia ugaalgaj bga malchidiig erevdej bn.Ur huuhduud n helj yriad oilguul.
Төстэй мэдээ