ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Э нь “зуучлагч” болох “Мерседес Бенц” компанийн албан ёсны борлуулагч “МСМ Групп”-ийн менежер Н.Д нар улсын дугаарын худалдаанд хамтарч хоёр жилийн хугацаанд нийт 34 сая олсон байна. Үүний 23 сая нь мэргэжилтан эмэгтэйнх, 10 сая нь зуучлагч залуугийн ашиг болжээ. Тэд :
-2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Э.Эд 1,500,000 төгрөгөөр,
-2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн Ж.Чд 2,150,000 төгрөгөөр,
-2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн М.Бд 600,000 төгрөгөөр,
-2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн П.Бод 600,000 төгрөгөөр,
-2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн П.Хад 1,200,000 төгрөгөөр,
-2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн З.Мд 650,000 төгрөгөөр,
-2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “..-...УАВ” улсын дугаарыг О.Гд 900,000 төгрөгөөр,
-2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “..-...УАК” улсын дугаарыг Ш.Чт 1,000,000 төгрөгөөр,
-2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг Э.Бд 500,000 төгрөгөөр,
-2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “..-...УАМ” улсын дугаарыг Г.Бд 450,000 төгрөгөөр,
-2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Б.Ат 700,000 төгрөгөөр,
-2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “00-17 УАМ” улсын дугаарыг иргэн Т.Цт 700,000 төгрөгөөр,
-2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “..-...УАН” улсын дугаарыг иргэн Б.Хт 500,000 төгрөгөөр,
-2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “..-...УАР” улсын дугаарыг иргэн Ч.Эт 1,500,000 төгрөгөөр,
-2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “..-...УБК” улсын дугаарыг иргэн Х.Бд 650,000 төгрөгөөр,
-2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн П.Цд 800,000 төгрөгөөр,
-2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн Б.Бод 1,500,000 төгрөгөөр,
-2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн Ц.Лид 1,600,000 төгрөгөөр,
-2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “..-...УАВ” улсын дугаарыг иргэн М.От 1,300,000 төгрөгөөр,
-2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “..-...УАК” улсын дугаарыг иргэн Т.Од 1,600,000 төгрөгөөр,
-2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “..-...УАК” улсын дугаарыг иргэн Э.Эд 1,860,000 төгрөгөөр,
-2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “..-...УАН” улсын дугаарыг иргэн М.Бд 2,000,000 төгрөгөөр,
-2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Б.Ут 600,000 төгрөгөөр,
-2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “..-...УАН” улсын дугаарыг иргэн Д.Пид 1,500,000 төгрөгөөр,
-2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн А.Жт 600,000 төгрөгөөр,
-2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “..-...УНХ” улсын дугаарыг иргэн Н.Бд 1,500,000 төгрөгөөр,
-2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр “..-...УАС” улсын дугаарыг иргэн С.Тт 600,000 төгрөгөөр,
-2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “..-...” УАС улсын дугаарыг иргэн Б.Эд 700,000 төгрөгөөр,
-2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “..-...УАЕ” улсын дугаарыг иргэн Б.Од 800,000 төгрөгөөр,
-2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “..-...УАС” улсын дугаарыг иргэн Г.Дт 2,000,000 төгрөгөөр,
-2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “..-...УАМ” улсын дугаарыг иргэн Ц.Эт 850,000 төгрөгөөр,
-2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “..-...УНЗ” улсын дугаарыг иргэн Н.От 800,000 төгрөгөөр тус тус худалджээ.
Гэрч нар ийн мэдүүлсэн.
Борлуулагч Н.Д нь "зовлонгоо" ийн ярьжээ.
Иргэд өөрсдөө дугаар захиалж авах “burtgel.transdep.mn” гээд систем бий. Энэ системийн ерөнхий админ нь ЗТХЯ-нд, дэд админ нь АТҮТ-ийн Авто тээврийн Бүртгэлийн хэлтсийн даргад байжээ. Тэрхүү ерөнхий администраторын эрхийг журмаараа яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Э хэрэгжүүлдэг. Ганцхан тэр л нэвтрэх кодоороо ороод тухайн сонирхол татахуйц дугаарыг дэлгэцэнд гаргах эсэхийг шийддэг. Мөн тээврийн хэрэгслийн дугаар захиалах, өөрчлөх, устгахыг хийдэг байжээ. Яамны ерөнхий эрхтэй админээс нэвтэрч байгаа үед түүнийг хянах боломж АТҮТ-д байдаггүй.