Анхнаасаа таарамжгүй явсан Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар хоёрын зөрчил туйлдаа хүрч, үүнийгээ ил тод илэрхийлж эхэллээ. Томчуудын зодоон том болж, ашигт малтмалын орд газар булаацалдан зодолддог байжээ. Нийслэлийн намын хороог булаацалддаг гэсэн нь эндүүрэл байжээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хотын дарга асан Д.Сумьяабазарын хоёрын зөрчил 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн илэрхий анзаарагдах болсон. Орон нутгийн сонгуульд Д.Амарбаясгалан огт туслаагүй гэж Д.Сумъяабазар хэлж, Д.Амарбаясгалан “Нийслэлийн МАН-ын хороо татан буулгаж төв намтай нэгтгэнэ” гэж байв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж, ашигт малтмалын амт, олз ашгийг олж харсан Д.Сумьяабазар Хотын даргад дэвшихдээ “Надад Баянбогдын нүүрсний ордыг өгчих. Би энэ ордоос олох ашгаараа Улаанбаатар хотод метро барина. Улсаас нэг төгрөг ч гаргуулахгүй” гэж байлаа. Энэ орд бол Францын “Арева” компани ураны хайгуул хийж явцдаа Дорноговийн Улаанбадрах суманд 3 тэрбум коксжих нөөцтэй ордыг илрүүлсэн байдаг юм. Тэрийг хараад Д.Сумъяабазарын шунал хөдөлж, “шүлс гарсан” бололтой.
Баянбогдын ордыг УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазар “Орон нутгийн чанартай жижиг орд” гэж байсан ч 4-5 тэрбумын нөөцтэй 6600 кклоритой ажээ. Мөн төмөр замын хажууд байгаа гэдгээрээ давуу тал болж, 400 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий орд байжээ. Тэрбээр 6 тэрбум төгрөгөөр зураг төсөл хийлгэж, олон улсад хувьцаа гаргахаар Азийн 3 бар улсаар “бадар барьж” явсан түүхтэй.
Энэ асуудлыг эрс буруушаан Д.Амарбаясгалан “Стратегийн ордыг Улаанбаатар хот авч болохгүй” гээд нам дарж байлаа.
Гэсэн ч ам ажил өөр, зөрөх үе бий. Энэ үедээ генсек Д.Амарбаясгалан ард түмний өмч, 250 мянган төгрөгийн ногдол ашиг аваад хагартлаа баярладаг “Эрдэнэс Таван толгой” ордоос Бор тээгийн ордыг тасалж явсан байдаг. Одоо зүгээр МАН-ын 2 дарга нүүрсний ордтой болох гэж өрсөлдөж байна гэх. Үүнийг л ард түмнээсээ тасарсан, агаар тэнгэрийн амьдрал гэнэ биз дээ.
Хоёрдугаарт Хот бол тэр хоёрын булаацалддаг том “яс” мөн. Хотын фракцыг байгуулсан Миеэгомбын Энхболдыг Оюук тэргүүтэй “5 шударга гар”-аар хөөн зайлуулсан. Одоо Хот дээр найрлахаар Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар хоёр хоорондоо зодолдож байна. Хэзээ ч балрахгүй М.Энхболдын нөлөөн дор одоо хэр амь тавьчихгүй, амь бөхтэйгөөр оршиж буй Хотын фракцийн төлөөх тэмцэл туйлдаа хүрч, Ногоон автобусны гарсан гэх. Тос дотроосоо ... гэдэг. Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар хоёр нэг саванд өсөж иссэн, нэг л зоосны хоёр тал. Түмэн олноо бодсон зүйл ч байхгүй. Зүгээр л олзоо булаацалдаж яваа төрөөс төрсөн тэрбумтнууд гэлцэж байна.