alim.mn | 2025.01.11
Ажилчдын амрах байрнаас үнэтэй долоон гар утас хулгайлсан этгээд “приус-20” машины дугуйг хагалаад “приус-30” машиныг нь унан зугтжээ

Өмнө нь дөрвөн удаа ял шийтгүүлж байсан Болдын Түвшинбал нь

-2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэвшил трэйд" ХХК-ний ажлын байрнаас хохирогч Д.Оийн эзэмшлийн Айфоне 11 про макс загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Зиза гэх нэртэй паб-д Ц.Б-ийн эзэмшлийн Самсунг А72 загварын гар утсыг тоглож байгаад өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 103-18 Толгойт тоотод байрлах хохирогч Б.Бын нөхөр О.Гын куртикний халааснаас Хаан банкны ... дугаар бүхий данстай виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Орбитын тойргийн Хаан банкны ATM, дэлгүүрт уншуулах зэргээр 1,497,150 төгрөг авч хохирогч Б.Б-т бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2023 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутагт байрлах Жамсран уулын энгэрийн задгай тоотод байхдаа хохирогч Г.Эын өмчлөлийн Айфоне 14 про, Самсунг эйс 10, Айфоне 6 загварын гар утас, Найк брэндийн пүүз, бугуйн цаг, 20 доллар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Г.Эт 5,546,752 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сум Ханги хилийн боомт дээр байх "Н" ХХК-ний ажилчдын амрах байрнаас бусдын өмчлөлийн эд зүйлс болох Айфоне 12 про, Самсунг А73, Самсунг А71, Самсунг С10, Айфоне 7 плас, Самсунг М12, Хуавей маркийн нийт 7 ширхэг гар утас, "Hilti" брэндийн нивлер 1 ширхэг эд зүйлсийг шунахайн сэдэлтээр нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад нийт 4,330,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр тухайн цаг хугацаанд хохирогч Х.Гийн эзэмшлийн 6709 УБО улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан хэрэгт холбогджээ. Үүнээс Доронговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт орших ажилчдын амралтын байрнаас үнэтэй долоон утас болон машин хулгайлсан нь нэлээд ноцтой хэрэг юм.

Болсон явдлын талаар хохирогчид ийм мэдүүлжээ.

“...Түвшээ миний утсаар эхнэртэйгээ яриадахъя гээд эхнэртэйгээ утасны цаанаас хэрэлдээд байхаар нь "ярьж дуусахаараа миний утсыг хажууд тавьчхаарай" гэж хэлээд унтсан. Өглөө 08 цагт босоод хартал миний Samsung Galaxy A-73 маркийн гар утас байдаггүй. Бид юмнуудаа шалгатал Түвшээ өөрийнхөө тортой хувцаснуудыг Ганаагийн Iphone-12, Iphone-7 plus маркийн гар утас,  хамт ажилладаг Эрдэнэбатад түр бариулж байсан миний Samsung Galaxy A-71, мөн манай ажилчин У-гийн Huawei маркийн гар утас, Д-гийн  Samsung Galaxy S-10 маркийн гар утастай аваад явсан байсан. Дарга Ганаагийн Тоёота Приус 30 маркийн авто машин бас байхгүй байсан. Дарга бид хоёр Түвшээ хулгайлсан байна гээд миний Toyota Prius-20 маркийн автомашинаар араас нь мөрийг нь дагах гэтэл машины болон хойд дугуйнуудыг цоолчихсон байсан. Өөр машинаар араас нь нэхэхэд даргын машиныг Ханги-Мандалаас 60-ын гуанз орох замд шатахуун нь дуусахаар хээр хаясан байсан ...”

Шүүх түүнд дөрвөн жилийн хорих ял оноожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ