alim.mn | 2025.01.11
Баарны жорлонд зэрлэгээр хүчиндсэн залуу үйлдэл дээрээ баригдахдаа “би эмэгтэй хүн сонирхдоггүй, би гомо” гээд уйлжээ

Өдгөө 21 настай Б.Хос ... нь “Marquee” баарны эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд хохирогч бүсгүйг хэл амаар гутаан доромжилж, айлган сүрдүүлж, суултуурын усаар нүүрийг нь угааж, хутга тулган харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр ёс бусаар бэлгийн харьцаанд орсон, биед халдаж, хутгаар түүний гарыг зүсэх, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Болсон явдлын тухай хохирогч ийн мэдүүлжээ.

“... Бааранд найзуудтайгаа сууж байтал зүс таних залуу ирээд “тамхилах уу, жаахан юм ярья” гээд намайг дагуулан уг баарны шаттай коридорын хэсэгт очицгоосон. Яриан дундаа намайг хоёр жил харж явсан, хайртай байсан гээд үнсээд байсан. Сүүлдээ хэт дайраад байх шиг болохоор нь “ингэж болохгүй” гэсэн.  Тэр “хоёулаа бие засъя” гэсэн. Намайг эмэгтэй 00-оос гарч ирэхэд гэнэт хутга гарган хүзүүнд тулгаад буцаагаад чирээд оруулсан. Үснээс зулгааж хэд хэдэн удаа хана мөргүүлсэн. “Больчих” гэж гуйсан боловч тоогоогүй. Би “эвээр ярилцъя” гэж гуйхад намайг алгадаад л байсан. Хүний хөлийн чимээ гарахад хутгаа тулгаад “дуугарвал ална шүү” гэсэн. Өмд тайлах гэхэд нь эсэргүүцэхэд толгой руу цохисон. Тэгэхэд нь би айгаад ахиж эсэргүүцээгүй. Намайг суултуур луу харуулж байгаад хүчиндэх үйлдлийг хэд хэдэн удаа давтсан. Дараа нь шулуун гэдэс рүү хийсэн, “орохгүй байна” гэж уурлаад намайг “г..ч..., ..л, алчихаад цогцсыг чинь мөчлөөд хаячихна шүү” гэх мэтээр айлгасан. Бас хутгаа гаргаж ирэн толгой руу цохиж байгаад бэлэг эрхтнээ хөхүүлсэн. Тэгэхдээ намайг харааж доромжилж суултуурын ус нүүр лүү цацсан. Тэгээд “би ер нь чамайг хүчиндэнэ, чам дээр энэ үйлдлүүдийг хийнэ гэж боддог байсан” гэж тохуурхсан. Сүүлдээ би тэсэхээ байгаад ”авраарай туслаарай” гэж байдгаараа орилсон. Энэ үед жорлонд  хоёр залуу, нэг охин орж ирэхэд тэр шал өөр болж “би энэ эмэгтэйг танихгүй, энэ өөрөө дуртай байсан, тэгээд ч би эмэгтэй хүн сонирхдоггүй, би гомо” гээд маш чангаар уйлсан. Миний гарнаас цус гоожиж байсан тул  цусаа гоожуулаад хажуугаар нь гараад зугтсан. Залуучууд тэрийг барьж авсан. Би маш их айсан болохоор зарим нэг үйлдлүүдийг нь санахгүй байна...”

Зэрлэг этгээдийг саатуулсан залуус ийн мэдүүлжээ.

“... Нэг давхрын 00-ын хэсгээс  эмэгтэй хүн “туслаарай” гээд орилоод байхаар нь найзтайгаа очоод хаалгыг нээсэн. Тэгэхэд нэг халзан толгойтой залуу 00-ын суултуур дээр суусан, хажуу талд нь шалан дээр өмд нь шувтарсан эмэгтэй хүн уйлсан байдалтай, нүд нь хөхөрчихсөн, нүүр  нь цус болсон, гар, алга хэсгээрээ зүсүүлсэн байдалтай “авраарай, намайг хүчиндсэн, цагдаа дуудаад өгөөрэй” гээд уйлаад байсан. Харин залуу нь “би ийм юм хийх хүн биш, та нар намайг буруугаар ойлгоод байна, би гомо” гээд гэнэт уйлсан ...”

Залуучууд хүчиндэгчийг барьж хүлээд цагдаа дуудан хүлээлгэн өгчээ. Шүүх саяхан энэ хэргийг хэлэлцээд Б.Хос... -ыг 8,3 жилийн хорих ялаар шийтгэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
би
8 сарын өмнө
103.9.90.100
олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ингэж дэлгэрэнгүй, үйлдлүүдийг нь бичиж болох юмуу, өсвөр насны хүүхдүүд бүгд л уншина шд.
Zochin
7 сарын өмнө
139.5.217.228
Yamar aimar hargis un be hamaagui delgej bolohgui baih sedel ogvol yana
Төстэй мэдээ