Сонгуулийн хуулинд нэмэлт өөрлөлт оруулсанаар тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн том самбарыг сум, дүүргийн Засаг дарга нар бэлтгэж, байршуулахаар болсон. Хуулийн дагуу нэг хороонд дөрвөн ширхэг л нэгдсэн самбар, сумын төвд хоёр, аймгийн төвд, тодруулбал аймгийн төвийн суманд таван ширхэг самбар байршуулахаар болсон билээ. Улс төрийн нам бол найман хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй зурагт самбарыг суманд нэг, хороонд хоёр хүртэл байрлуулах боломжтой. Энэ сонгуулиар арилжааны самбар, дэлгэцийн орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглох юм. Нэгэнт хууль гарсан. Хуулийн дагуу самбар байршуулах ажилд зарим дүүрэг их ач холбогдол өгч байна. Тухайлбал, нийслэлийн хоймон болсон Чингэлтэй дүүрэг 720 сая төгрөгөөр сонгуулийн нэгдсэн самбар хийлгэхээр тендер зарлажээ.
Харин хамгийн олон сонгогчидтой Сонгинохайрхан дүүрэг 331 сая төгрөгөөр самбар хийлгэх тендер зарласан юм. Чингэлтэй дүүргийн хувьд 24 хороотой, Сонгинохайрхан дүүрэг 43 хороотой. Гэвч ийнхүү газар тэнгэр шиг ялгаатай үнээр сонгуулийн нэгдсэн самбар хийлгэх нь. Ийнхүү энэ өдрүүдэд татвар төлөгчдийн хөрөнгийг сонгуулийн нэгдсэн самбар хийлгэх нэрээр үрэн таран хийх үйл ажиллагаа үргэлжлэх нь ээ.