alim.mn | 2024.12.23
105 хүнд энгийн гадаад паспорт гаргах хахуулийн мөнгөнөөс улсын бүртгэгч 5,5 сая, зуучлагч 1,9 сая төгрөг “унагажээ”

Манайд хахуулийн мөнгө хэзээ ч бүтнээрээ эзэндээ очдоггүй. Уг мөнгөнөөс шат шатандаа зохих хувиа авах нь бичигдээгүй хууль болсон. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Д.Хишгээ гадаад паспорт гаргалтын зуучлагчаар мэргэшсэн М.Ариунаатай 105 хүнд энгийн гадаад паспоот гаргаж өгөхөд хамтарч хоюулаа “ашигтай” ажиллажээ. Зуучлагч нь цаад хүмүүсээсээ нийтдээ 10,5 сая төгрөг аваад 8,7 саяыг нь бүртгэгчийн хамаатны дансанд шилжүүлж өөртөө 1,9 саяыг нь авчээ. Харин бүртгэгч 8,7 саяынхаа 3,2 саяыг гадаад паспортын төлбөрт өгч үлдсэн 5,5 саяыг ашиг болгон авчээ.  Зуучлагчид ийм олон “захиалга” орж ирсэн азых гэнэ. Хөвсгөл аймгийн иргэдийн “Саятан бүлэг” цахим хуудсын гишүүд бөөнөөрөө Улаан-Үд явахаар болоход ихэнхи нь гадаад паспортгүй, хугацаа нь дууссан байжээ.

“... Манай “Саятан бүлэг” Улаан-Үдийн аялалд явах болсон. Тухайн үед миний гадаад паспортын хугацаа дууссан байсан тул Хөвсгөл аймгаас захиалах гэтэл нэг сарын дараа ирнэ гэж байсан. О.О эгч яаралтайгаар гадаад паспорт гаргуулах боломж байгаа гэж хэлсэн. Эхлээд цээж зургаа дараад явуулаадах гээд над руу А гэх хүний дансыг явуулсан. Уг данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн...”

Зуучлагч нь Хөвсгөлөөс гадна Өмнөговийн Цагаан хаднаас ч захиалга авдаг байжээ. Нүүрсний жолооч нар гол захиалагчид нь байжээ. .

“...Тээврийн жолооч нарын нэг асуудал бол нүүрс тээвэрлээд Хятад улс руу гарахад гадаад паспортын хуудас дуусчихдаг байсан учраас тэндээ гацчихдаг байсан юм. Жолооч нар гадаад паспорт найдвартай гаргадаг хүн байна гэхээр нь тэр эмэгтэйн утсыг олж яриад данс руу нь 120,000 төгрөгийг шилжүүлж байсан...”

Шүүх экс бүртгэгчийг долоон сая, зуучлагчийг зургаан сая төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ