Бааранд найзынхаа экс найз бүсгүйг жүдогийн үүрч шидэх мэхээр “цэвэр ялсан” залууг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ
Экс найз бүсгүйтэйгээ “Зүү” бааранд таарсан Г.Х гэх залуу нь хохирогчийг нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, зүүн сарвуу, зүүн ташаа, баруун өвдөгт цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, баруун нүдний зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ
Болсон явдлын талаар хохирогч ийн мэдүүлжээ.
“...Би 2023 оны 2-р сард хоёр найзын хамт хүүхдийн зууд байрлах “Зүү” бааранд орсон. Тэнд миний өмнө нь үерхэж байсан найз залуугийн найз болох Х-тэй таарсан. Мэнд мэдээд өнгөрсөн чинь “та нар манай ширээнд суугаач, эндээс гараад манай гэр рүү явъя” гээд намайг хүсээгүй байхад тэвэрсэн. Дараа нь тамхины өрөөнд таараад “чи яагаад байгаа юм бэ, яадаг болчихсон юм манай руу явъя” гээд байсан. Гарах гэхэд бэлхүүснээс тэвэрсэн. Утсаар ярьж байхад “чи хэнтэй яриад байгаа юм одоо явъя” гээд байхаар нь би “та одоо зайлчих” гэсэн. Тэгэхэд нүүр лүү самардаж олон хүмүүсийн өмнө намайг мөрөн дээгүүрээ давуулж үүрч шидсэн. Хэл амаар доромжилсон. Баарны хамгаалагчид салгахад би цагдаад дуудлага өгсөн. Миний өмнө нь үерхэж байсан найз залуугийн найз нь юм. Найз залуугаасаа салснаас хойш намайг олон удаа дуудаж бэлгийн дарамт учруулж байсан...”
Найзынхаа эксэд санаархсан “жүдочин” залуугийн бусдынбиед хөнгөн гэмтэл учруулсан нь хөтөлбөргүй нотлогдсон ч эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ