alim.mn | 2024.12.23
Жилийн дотор эхдээ хоёронтоо хаягдсан хүүг өргүүлжээ

Өргүүлсэн хүү 10 сар дөрөв хоногтойдоо 2023 оны 6-р сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кинотеатрын хажуугийн дэлгүүрт, дараа нь 01 нас дөрөв хоногтойдоо 2023 оны 9-р сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 15-р хорооны ... зочид буудлын 02 тоот өрөөнд тус тус хаягдаж эх ... овогтой ... нь хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж өөрийн төрсөн хүүхдээ хаясан хэрэгт холбогдсон.

 “... 2023 оны 6-р сарын 06-ны өдөр 16 цаг 40 минутын орчимд ээлж солилцоод хүн ихтэй ганцаараа ажиллаж байсан. Тэгэхэд нэг бага насны хүүхэд уйлаад байхаар нь заал руугаа очиж харахад гэр оронгүй, тэнэмэл маягийн амьдралтай, хөгжлийн бэрхшээлтэй, хэл яриа сайн ойлгогдохгүй нэг эмээгийн өвөр дээр бага насны ногоон эрээн хослолтой эрэгтэй хүүхэд уйлчихсан сууж байсан. Эмээгээс таны хүүхэд юм уу гэж асуухад ерөөсөө ойлгогдохгүй амандаа бувтнасан. Камер шүүж үзэхэд цэнхэр цайвар жинсэн өмдтэй, хар савхитай, цагаан пүүзтэй нэг эмэгтэй тухайн хүүхдийг тэвэрч орж ирээд сандал дээр сууж байсан тэр эмээд үлдээгээд аягүй хурдан гарч явсан. Хүүхэд маш их өлссөн байхаар нь нухаш авч өгөөд цагдаагийн байгууллагад хандсан...”
“...2023 оны 9-р сарын 08-ны өдөр орой 19 цаг 30 минутын үед эрэгтэй, эмэгтэй хоёр жоохон хүүхдээ дагуулж орж ирээд 02 номерын өрөөнд ороод 23 цаг 30 минутын орчимд эрэгтэй нь хүүхдэдээ памперс авна гээд гараад дэлгүүр олдохгүй байна гээд буцаж орж ирсэн. Шөнийн 02 цаг өнгөрөөд эмэгтэй нь “би явлаа миний хэрэг байхгүй, би гомдсон” гээд гараад явсан. Удалгүй эрэгтэй нь би эмэгтэйгээ  аргадаад оруулаад ирье гэж араас нь гараад буцаж орж ирээгүй. Би буудалд орохдоо бичүүлсэн дугаар руу нь залгахад олон удаа дуудуулж байж арай гэж авсан. Хүүхдээ ирж ав гэхэд дугаар андуурсан байна гээд дахин залгахад утсаа аваагүй. 10 цаг өнгөрөөгөөд цагдаагийн 102 тусгай дугаарт хүүхдээ орхиод явсан гэж дуудлага өгсөн...”

Хүүхдээ хаяж явсан эмэгтэйн ээж нь ийн мэдүүлжээ.

“... Охин надад “согтуу явж байгаад хүүхдээ дэлгүүрт мартсан байна лээ” гэсэн. Миний санаж байгаагаар 18 настайгаасаа хаяадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон бол 2020 оноос хойш олон хоног дараалан архи уудаг болсон...”

Эхдээ хоёр удаа хаягдсан хүүг 2023 оны 12-р сард Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар бусдад үрчлүүлжээ. Харин эхийг нь шүүх 488 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
7 сарын өмнө
66.181.181.193
Мал , амьтан хүртэл үрээ гэдэг . Бөгсөө барьж дийлдэггүй байж хүн гаргаж тамлахын оронд хамгаалалт, саваа боолгооч, спраль тавиулаач архи , бөгснөөс бүх юмаа өгсөн араатнуудаа
Зочин
7 сарын өмнө
122.201.31.225
Manaihan het arhidalt zugeer morooroo ch uuhgui huuhed zaluusaa uruu tatna
Төстэй мэдээ