alim.mn | 2024.12.23
Ахлах бүртгэгч Ж.Нямдорж орон сууны бүртгэлийг үйлчилгээний зориулалттай болгохоор 10 сая төгрөгийн хахууль авсан ХЭРГЭЭС ...

УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байсан Ж.Нямдоржийн нэг хахуулийн хэрэг нь Чингэлтэй дүүргийн 6-р хорооны 40-р байрны ... тоот дахь хуучнаар 26м2 талбайтай орон сууцны бүртгэлийг 124,45м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болгон өөрчилж бүртгэхээр 21,5 сая төгрөгийн хахууль авсан хэрэг юм. Энэхүү обьектын эзэн нь Г.Цацрал байжээ. Түүнд хуулийн хэллэгээр “хамжин туслагч”-аар Д.Баясгалан, Т.Энхцэцэг нарын эмэгтэйчүүд оролцжээ. Тэд хахуулийн мөнгөө доорхи байдлаар “босгосон” байна. Эхлээд обьектын эзний нөхөр Магваншийрэвийн данснаас 11,5 сая төгрөгийг Т.Энхцэцэг рүү шилжүүлжээ. Дараа нь өөрөө 10 саяыг шилжүүлсэн. Ингээд 21,5 сая бүрдсэн ч ахлах бүртгэгч Н.Нямдорж болон Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулга нарт 10 сая нь очжээ. Үлдсэн 11,5  саяыг нь Т.Энхцэцэг, Д.Баясгалан нар мөнгө угаасан гэж яллагдсан. Өнөөх 11,5 сая төгрөгийн эс үүсвэрийг нууцлахын тулд Т.Энхцэцэг нь ХХБ-ны данснаасаа Хаан банкны данс руугаа 2,5 сая дараа нь 500 мянгаар гэх зэргээр гүйлгээ хийжээ. Д.Баясгалан нь мөн данс хооронд дөрвөн сая, дараа нь 500 мянгаар шилжүүлжээ. Хэрэг илрэхэд обьектын эзэн Г.Цацрал нь мөнгө зээлдүүлсэн гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүхээс ахлах бүртгэгч асанг нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилээр хасаж 10 сая төгрөгөөр торгох, өнөөх гурвыг тус бүр нь дөрвөн сая төгрөгөөр торгох ялаар шийтгээд байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ