alim.mn | 2024.12.22
Ц.Элбэгдорж: Баялгийн биш авлигын сан болгож хувиргасан
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, эдүгээгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрын хооронд хэрүүлийн алим дэгдэж, хэн хэн нь өргөн нэвтрүүлгээр 2 цаг шахам хэн хэнээ баалав. Улаанбаатараас ярьж байна нэвтрүүлгийн дор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг С.Зориг агсны амиа алдсан хэрэг, шүүхийн хонгилтой холбон буруутгав. Холоос нэвтрүүлэгт орсон Ц.Элбэгдорж дахиад санаа амрахгүй, цахим хуудсаараа дамжуулан дахиад галлав. Тэрбээр
 "Хоолны хордлого нь тархиндаа оржээ. Ажлын хэсгийг нь ахалж хөөцөлдөж хууль батлуулж хэрэгжүүлсэн хүн нь бурханы оронд байгаа. Бусдын хийснийг хулгайлж өөртөө наахдаа хүндэтгэлтэй хандмаар. Баялагийн, Ирээдүй өв сангийн хууль 2016 онд батлагдаж хэрэгжсэн. 5 их наядын хуримтлалтай байсан. 30 жил гар хүрэхгүй хуримтлуулж, өсгөж үржүүлж явах хуулийн заалттай. Гэтэл Монголын хүүхдийн хадгаламжийг хууль зөрчиж авч идсэн.
"09" энэ хэргээ булах гэж бүхнийг самарч байна. Хулгай худлыг нь хэлдэг нэг ч болов хүн үлдсэнд баярлаж яв. Хуулийг сайжруулах биш муутгасан. Монголын дайснуудын бахыг хангасан. Гурав дахь хөршийг хөөсөн. Баялагийн биш авлигын сан болгож хувиргасан. Ард түмнээс санал гуйх нэр нүүрээ барсанаа үүгээр хаах сонгуулийн пиар. Өөр юу ч биш. Миний хэлсэн нэг өдөр орой руу нь орно оо!!" гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ