alim.mn | 2024.12.23
ХХБ-ны системийн алдаагаар орж ирсэн 35 сая төгрөгөөрөө ХХБ-наас авсан цалингийн зээлээ төлжээ

Өнгөрсөн оны 6-р сарын 28 нь ХХБ-ны хувьд “хар” өдөр байсан. Энэ өдөр тус банкны банк хоорондын төлбөр тооцооны түр дансад Монголбанкны  системийн ачааллаас үүдэлтэй саатал  гарсан. Ингэснээр ХХБ-ны харилцагч нараас бусад банкууд руу нийт 1,1 тэрбумын дүнтэй 9338 удаагийн алдаатай гүйлгээ хийгджээ. Банк тэр дор нь мөнгөн шилжүүлэг хийсэн нэр бүхий иргэдтэй холбогдож гүйлгээг буцаах арга хэмжээг авсан. Гэсэн ч гурван сарын дараа гэхэд 91 гүйлгээний 701 сая төгрөгийн алдааны үлдэгдэлтэй байжээ. Энэ үеэр “сэргэлэнтсэн” харилцагчийн нэг нь Х.Манлайбаатар байжээ. Тэрээр “хар” өдөр ХХБ-ны өөрийн данснаас ээжийнхээ Хаанбанкны данс руу 650 мянган төгрөгийн гүйлгээг хийхээр 87 удаа оролджээ. Тухайн харилцагч нэг гүйлгээг олон дахин хийх гэсэн агаад үүнийг нь ХХБ-ны банк хоорондын систем санах ойдоо хадгалчихсан байжээ. Ингээд санах ойнд хадгалагдсан гүйлгээнүүд  шил дараалан хийгдэж нийт 36,5 сая төгрөг ээжийнх нь дансанд орсон. “Сэргэлэн” харилцагч сул орж ирсэн мөнгийг өөр дансууд   шилжүүлэн ашиглажээ.

“...Тухайн мөнгөнөөс Худалдаа хөгжлийн банкнаас авсан 5.000.000 төгрөгийн цалингийн зээлээ дараад, хэсэг мөнгөөр нь онлайн покер тоглоод, үлдсэгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан ...”

ХХБ “сэргэлэн” харилцагчийнхаа дансанд үлдсэн 4,1 сая төгрөгийг л барьж үлджээ. Шүүх түүнд таван сар зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ