Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга хэмээх урт гуншинтай явсан Э.Пүрэвжав төрсөн эгч Э.Золзодмаа, багын найз Ж.Төгсбаярын хамт давхар түрээсийн хэргээр яллагдаад байна. Энэ хэрэг өдгөөгөөс долоон жилийн өмнө гарсан агаад хэргийн нэг холбогдогч болох багын найзыш “Шувуу” ажиллагааны шугмаар авчирсан. Тухайн үед Э.Пүрэвжав даргын урт нэрт байгууллага нь өөрийн гэсэн байргүй тул түрээсийн байр хайж байжээ. Ингээд нэг өдөр даргатан Захиргаа удирдлагын дарга Доржбалдаа түрээсийн гэрээ хийх үүрэг өгчээ
Ийм л давхар түрээсийн маапаан явагджээ. Уг байр нь “Эмон” компанийн “Эмон бизнес төв” агаад тавдугаар давхрын 300 м.кв талбайтай байжээ. Гэтэл уг давхрыг багын найз Ж.Төгсбаярын үүсгэн байгуулж захирлаар нь зөвлөлийн даргын төрсөн эгч Э.Золзодмаа ажилладаг “Түмэн наяад хайрхан” компани жилийн хугацаатайгаар сарын дөрвөн сая төгрөгөөр түрээсэлсэн байжээ. Харин Э.Пүрэвжав найзынхаа компаниас сарын 7,5 сая төгрөгөөр давхар түрээслэсэн байна. Улмаар түрээсийн төлбөр болох 94,5 сая төгрөгийг найзынхаа компани луу шилжүүлжээ. Найзых нь үүсгэн байгуулж эгч нь захирлаар ажилладаг “Түмэн наяд хайрхан” компани нь ганцхан Э.Пүрэвжавын зөвлөлтэй л түрээсийн гэрээ байгуулсан бизнес ажиллагааны “түүх”-тэй байжээ. Өөр ямар нэгэн бизнес хийгээгүй тул давхар түрээс авах л гэж байгуулсан нь тодорхой болжээ. Давхар түрээсийн маапааныг даргын туслах Б мэдэж байжээ. Гэтэл Э.Пүрэвжав түүнийг халсан.
Мөн тухайн үеийн БХБЯ-д өгчээ. Ингээд жилийн дараа буюу яамны дотоод аудитаас шалгалт ирж түрээсийн төлбөр шилжүүлсэн баримтыг хураан авчээ. Гэсэн ч аудитын тайлан зөвлөж ирээгүй агаад Э.Пүрэвжав очоод авчихсан болж таарчээ. Шалгалтын дараа “Түмэн наяад хайрхан”-тай гэрээгээ цуцалж байрны жинхэнэ эзэн болох “Эмон” компанитай байгуулсан байна. Харин “Түмэн наяд хайрхан” компани “тооцоо нийлье, 8,4 сая төгрөг буцааж өгье” гэжээ. Дашрамд дурдахад хэргийн эзэн болох гурвал нэг аймгийх буюу Увсынхан аж.