alim.mn | 2024.12.23
“Багануур”-ын гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуунаас зургаан улсын их хэмжээний гадаад валют хураан авчээ

“Эрдэнэс Монгол”-д харьяалагддаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Нрминчулуун нарт холбогдох авлигал хээл хахуулийн хэргийг анхан шатны шүүх хэлэлцсэнийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хамгийн том “тул” болох Э.Номинчулуунд 27 сая төгрөгөөр торгох, нийтийн албандтомилогдох эрхийг найман жил хасах, 1,3 жил зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Удаахь том албан тушаалтнууд нь  Худалдаа хангамжийн хэлтсийн дарга С.Батхишиг, Санхүү эдийн засгийн бодлогийн хэлтсийн дарга Д.Болд, ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнээ нар байсан. Тэдэнд 10-27 сая төгрөгийн торгох ял оноогоод байсан. Энэ хэргийн холбогдогч нар нь тун “хүмүүжилтэй” гэгдэж байна. Учир нь тэдний ихэнхи нь  авсан мөнгөө бүгдийг нь АТГ-ын дансанд байршуулсан байна. Мөрдөн байцаалтын явцад Э.Номинчулуунаас 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 800 ширхэг нийт 40.000 төгрөг, 50,000-тын вон 36 ширхэг, 1,000-тын вон 2 ширхэг нийт 1.802.000 вон, 100 евро 1 ширхэг, 20 евро 2 ширхэг нийт 140 евро, 100 ам.доллар 2 ширхэг, 1 ам.доллар 4 ширхэг, ML09499485L 10 ам.доллар 6 ширхэг, 20 ам.доллар 1 ширхэг нийт 289 ам.доллар, 100 юань 37 ширхэг, 5 юань 2 ширхэг нийт 3710 юань, 1000 иен 3 ширхэг нийт 343.000 иень, 100 ам.доллар 30 ширхэг, нийт 3.000 ам.доллар, 10 франк, 40.000 рубль хураан авчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ