alim.mn | 2025.04.18
“Тэнгэр” заяатай “Тэнгэрийн Сор” компанид 125 сая төгрөгийн ашиг олох давуу байдал үүсгэсэн Засаг дарга асан шийтгүүлжээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Баттулга нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “Тэнгэрийн Сор”компанид сумынхаа “Мардайн элсний карьер” гэх газраас 2000м/куб элсийг олборлох эрхийг гэрээгээр өгч тус компанид 125,5 сая төгрөгийн ашиг олох эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт холбогджээ. 2014 оноос хэрэгжиж эхэлсэн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль”-иар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн аймгийн Засаг дарга олгохоор хуульчилсан.

“... Тухайн үед “Тэнгэрийн Сор ХХК-ийн захирлын эхнэр гэх нэг эмэгтэй даргын өрөөнд сууж байсан. 2000 м/куб элс бэлтгэнэ гэж гэрээнд тусгахыг дарга надад амаар хэлсэн. Ингээд би компанийн ажилтантай хамт гэрээг байгуулж, дарга баталсан ..."

“Тэнгэрийн Сор”, “Цагаан Сор” компани нь Дорнодын том бизнесмэн Гантулгых гэнэ. Тэрээр өөрөө Мардайн элсний карьерт очиж үзжээ. “Тэнгэрийн Сор” нь олборлосон элсээ Хятадын хөрөнгө оруулалттай “Тун Гуан Майнз” гэдэг компанид нийлүүлжээ. Уг компани нь алдарт “Шинь Шинь”-ийн туслан гүйцэтгэгч гэнэ. Шүүх экс Засаг даргыг 5,4 сая төгрөгөөр торгожээ. Харин “Тэнгэрийн Сор” 125 сая төгрөгийн ашгаа буцааж төлөх эсэх нь тусдаа шийдэгдэхээр болжээ. 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ