Шоронгоос суллагдаж, хүчит техник унаж уул хадаар хэсэг тэнэсэн Н.Номтойбаяр Үндэсний эвсэл байгуулснаа сүржин зарласан. Анх олон түмэн дагаад “3 дахь хүчин” гэж хуурнин шуугиад явчих шиг болсон ч эцэстээ даржин, зүгээр байдаг жижиг нам болов бололтой.
Нэр дэвшүүлэв, Үндэсний эвслийн “Тулгын гурван чулуу” нь Номт өөрөө, экс гишүүн А.Ундраа, БЗД-ийн дарга асан Д.Пүрэвдаваа нар байна. Эвслийн жагсаалтыг “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр ахалж, УИХ-ын гишүүн асан А.Ундраа эмэгтэйчүүдийн төлөөлөл болон удаалж, гуравт, Монголын Либерал ардчилсан намын дарга асан Д.Пүрэвдаваа жагсчээ. Баянзүрх дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа өнгөрсөн 2024.03.06-нд өөрийн хүсэлтээр АН-ын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа мэдэгдсэн. Намынхаа гишүүнчлэлээс татгалзаад зогсохгүй өрх тусгаарлажээ. Түүний үүсгэн байгуулсан Монголын Либерал Ардчилсан намыг УДШ 2024.02.23-нд бүртгэж авсан байна. Энэхүү намын даргаар Б.Өлзийдүүрэн бүртгүүлсэн байдаг.
Д.Пүрэвдаваа Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байв. “Д.Пүрэвдаваа бол өндөр биетэй Женко” гэх нь бий. Сонгуулийн өмнө ах дүү хоёр муудалцсан уу? Т.Батцогтын ард Х.Баттулга, Т.Батцогтын ард Д.Пүрэвдаваа гэсэн улс төрийн гурвал удаан явж ирсэн. Д.Пүрэвдавааг АН-аас Х.Баттулга “жийсэн”, эсвэл Баттулгын “тагнуул” гэх нь ч бий. Улс төрд удаан явсан, Баянзүрх дүүргийн Засаг дарга байхдаа авгай хүүхнүүдтэй өдөр тутам хэрүүл хийж, балаг тарьж явсан Д.Пүрэвдаваа 3-т жагссан Үндэсний эвсэл ч дээ. БЗД-ийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа дүүргийн тамгыг аваад зугтаасан байна шуугиулж явсан эр дээ.