Ахлах бүртгэгч асан Ц. Нямдоржийн ОХУ-ын иргэдтэй холбоотой хахуулийн хэргээс ...

УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ц.Нямдоржийн олон хэргийг нэг нь ОХУ-ын иргэдтэй холбоотой үйлдэл байсан. Шүүгдэгч Г.Эрдэнэбаяр нь гадаадын хөрөнгө оруулалттай “Экспаншн оф лайф” ХХК-ийг Оросын Холбооны Улсын иргэд болох Эдуард Юрьевич, Дмитрий Викторович нарын нэр дээр бүртгэл хийлгэж гэрчилгээ гаргуулах зорилгоор Хаан банкны ... тоот данснаас 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Голомт банкны ... тоот данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нямдоржид албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэрэгт яллагдсан. Энэ хэрэгт ахлах бүртгэгчийн “цэрэг” болох улсын бүртгэгч М.Монголжин холбогдсон.
“... Нямдорж над руу утсаар яриад “би чам руу хүн явуулна, чи тэр хүнд материалыг нь үзээд гадаад хөрөнгө оруулалттай компани шинээр үүсгэх бүртгэлийг яаралтай хийгээд өгөөрэй” гэсэн. Би хуулийн заалтыг хэрэгжүүлж, бүрэн болгох шаардлага тавьж 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр материалаа бүрэн болгоод аваад ирсэн. Тэгээд орой нь Нямдорж ахлах намайг гэрээс ирж аваад Сансарын тунелын ойролцоо очиж, АТМ-ээс 1.000.000 төгрөг бэлнээр авч өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ