alim.mn | 2024.12.23
Нэр дэвшигч Б.Ариун-Эрдэнэ 125 сая төгрөгөөр 17 ХМХ-тэй сурталчилгааны гэрээ байгуулжээ

Энэхүү гэрээ байгуулах эрх зүйн “үндэслэл”-ээ Булган аймгийн Засаг даргатан Б.Ариун-Эрдэнэ маш  сайтар “боловсруулсан” гэдэг нь захирамжийн уртын урт үндэслэх хэсгээс харж болно. Мэдээж Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулиа гол үндэслэл болгож авчээ. Хажуугаар нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дурдахаа мартсангүй. Аймгийн ИТХ-ын тогтоолууд ч араас нь ярайгаад ороод ирсэн байна. Ийм олон эрх зүйн үндэслэлтэй тул 17 ХМХ буюу сайт, фейсбүүк хуудас зэрэгтэй 125 сая төгрөгөөр гэрээ байгуулах яах аргагүй “зөв” болж таарч байна. Тэдгээр ХТХ-үүдээр үндсэндээ өөрийгөө болон орос “ах” нартайгаа хамтарч хийх “Алтаргана” наадмаа сурталчлуулах гэнэ.  Засаг даргатан “өөрийгээ”  2020-2024 оны хооронд хэрэгжээд дуусах тал руугаа орж байгаа алдарт “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжилт, үн дүнгээ мэдээллүүлэх аж. Гэхдээ сонгууль хаяанд ирсэн үед сонгуулийн сурталчилгааны зорилгоор ашиглагдах биз гэсэн хардлага төрж байна. Засаг даргатан УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт “Жэнко” Х.Баттулгатай хамт нэр дэвшсэн. Тойрогт нь Булганаас гадна хүн ихтэй Эрдэнэт орсон. Тэгвэл дээрхи гэрээт ХМХ-үүдийн дунд Эрдэнэтийнх цөөнгүй байна. Сонгуулийн өмнөхөн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, “Алтаргана” нэрээр олон ХМХ-үүдийг “халаасан”-даа оруулаад авна гэдэг бас л нэг “женко” ухаан биз ...

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ