alim.mn | 2024.12.23
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтон дарга “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компаниас 5,9 саяын труба “гаргаад” баригджээ

Өнгөрсөн онд “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Төгсмандах нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртжээ. Бодвол станц нь тодорхойлсон биз... Тэгвэл тэр жилдээ ТӨБЗГ-аас акталсан “агаар халаагч куб” хэмээх нэг бүр нь тус бүр нь нэг сая орчим төгрөгөөр таван трубаг гаргаж борлуулан нийт 5,9 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Зүй нь дээрхи трубаг зарж борлуулан станцын орлогод авах ёстой атал 700-800 мянган төгрөгөөр борлуулж нэгийг нь бүр өөртөө авсан гэнэ. Мөн үндсэн хөрөнгийн нягтлан бодогчид нэгийг өгч юмны эзэн шиг загнажээ.

“... 2023 оны 2-р сарын сүүлээр Төгсмандах залгаад “Батбаяраа агаар халаагч куб нэг ширхгийг ав аа, тэгэхдээ илжирч муудсан зүйл их байгаа шүү” гэсэн. “Хэдэн төгрөг тушаах вэ” гэхэд “800,000 төгрөг тушаана” гэж хэлсэн. Тухайн үед мөнгө байхгүй байсан учраас эхнэрийнхээ ээмэг бөгжийг ломбардад тавиад мөнгөө бэлнээр нь өгсөн. Би “дансанд хийчих юм уу” гэж асуусан чинь “яахав шаардлагатай бол би чамд дараа нь баримтын нэг хувийг нь өгнө” гэсэн ...”
“... Манай байгууллагын Хангамжийн даргын албан тушаалд  агаар халаагч кубийг байгууллагын ажилчдад өгч төлбөрийг нь хувьдаа зарцуулах эрх байдаггүй. Би даргын үйлдлийг сая л мэдэж байна...”

Шүүх А.Төгсмандахын нийтийн албанд ажилах эрхийг хоёр жилээр хасаж нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ