alim.mn | 2024.12.23
Ховд аймгийн АН-ын даргын сонгуулийн үеэр болсон зодооны ХЭРГЭЭС ...

Энэ хэрэг 2023 оны 10-р сард Ховд аймгийн АН-ын даргын сонгуулийн үеэр болжээ. Намын даргыг сонгох ажиллагаа “Аян” зоогийн газарт болж 180 хүн оролцжээ. Сонгуулийн дараа “чөлөөт арга хэмжээ” болж сугалаа явагдаж ууж идсэн байна. Энэ үеэр АН-ын гишүүн Галбадрах нь эмнэлгийн дарга болох өөр нэг гишүүн Сүхнарангийн биед “... толгой нүүр хэсэгт гараараа  цохиж, өвдөглөж, эрүүл мэндэд  тархи доргилт, хамрын баруун хэсгийн шинэ хугарал бүхий  гэмтэл  учруулсан...” хэрэгт холбогджээ.

Болсон явдлын талаар эмнэлгийн дарга хохирогч ийн мэдүүлжээ.

“... Намын даргын сонгуульд очоод ширээн дээр сууж байтал Галбадрах   ирээд бид хоёрын дунд  бага зэргийн маргаан болсон. Гэнэт миний толгой руу цохиж, намайг ширээн доогуур оруулж байгаад өвдөглөсөн. Манай найз орж ирээд намайг авч гараад машинд суулгасан байсан. Тэр хооронд юу болсон талаар сайн санахгүй байгаа. Гэхдээ  намын үзэл бодлоос болсон байх. Миний бие архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас зарим үйл явдлыг сайн санахгүй байна ..."

Харин шүүгдэгч ийн мэдүүлжээ.

“... Сонгуулийн үйл ажиллагаанд намын хорооны 164 гишүүн оролцох ёстой байсан.  Харин хохирогч гишүүн биш атлаа ирчихсэн байсан. Бидний  маргааны гол асуудал  бол намын даргын сонгуулиас найм хоногийн өмнө манай баг дээр намын хорооны гишүүнийг сонгох сонгууль болсон юм. Тэнд хохирогч өрсөлдөөд н.Өнөболд гэдэг залууд ялагдсан. Тухайн үед би хохирогчид “Ахын дүү энэ удаа байж бай, он гараад ахиад эргэлт явагдана, тэр үед дүүгээ дэмжээд өгнө” гэсэн. Тэрнээс болоод надтай байнгын шөргөөцөлдөх болсон. Намын даргын сонгууль дээр согтуу ирээд хүмүүсийн өмнө намайг бүр элдвээр хэлж  “хүн амьтны бөгс долоогч” гэж доромжлоод мөрлөөд цохиод янз бүр болсон.  Намайг “чи миний мэс заслын ширээн дээр ирээд хэвтэхээр чинь би чамайг амьд үлдээх үү, үхүүлэх үү гэдгээ шийднэ” гэж хашхирсан. Би сонгуулийн явц дундуур тусгайлан уулзаад “Миний дүү ингэж болдоггүй юм. Намын ажил бид хоёрын маргаанаар шийдэгддэг юм биш. Эв зүйгээр шийдэгддэг юм. Наад зангаа тат, одоо хоёулаа ингээд эвлэрье” гээд эвлэрсэн. Намын даргын сонгуулийн дараа орой нь чөлөөт арга хэмжээ, сугалаа болсон. Би бие засах гээд бостол ирээд заамдаад авахаар нь түлхээд унагаасан.  Дараа нь нэгдэх өдөр Сүхнарантай уулзаж “Хамар чинь яасан юм нүүр ам чинь зүгээр үү, би чамайг цохиж барьсан юм уу” гэж асуусан. Тэгтэл гэнэт  мэргэжлийнхээ давуу талыг ашиглан гэмтсэн гэсэн дүгнэлт гаргуулж ирээд намайг яллагдагч болгосон. Эмнэлгийн дарга ...”

Шүүх шүүгдэгчид нэг сар зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ