Хүн удах тусмаа уйддаг гэж. Увс аймгаас тодорсон "улаан 2 сайд" Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёр тойрогтоо багтахаа байжээ. Уг нь 10 гаруй жил шахам цуг явж, хамтдаа "сонгуульдсаар" ирсэн. Бүр 2012 онд УИХ-ын сонгуульд Увс аймгийн 15-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сонгогчдод гурван тэрбум төгрөг тараан иргэдийн саналыг худалдан авсан талаарх баримт, бичлэг бий гэж хэвлэлийн бага хурал зарлаж байлаа.
Харин Монгол Улсын төсөв санхүүг ээлжлэн базсаар, их л баяжиж томорсон бололтой. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр нэг гэрт хоёр од багтдаггүй адилаар тойрогтоо таарахаа байж, байнга муудалцан Увсын намынхнаа зовоох болжээ. Б.Чойжилсүрэн АН-ыг бараадаж, Ч.Хүрэлбаатар Увсын Ардын намаа "базаж" байна. Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатыг нэр дэвшүүлэлгүй авч үлдэж, өөрийн үнэнч хүн Б.Заяабалыг Увсын тойрогт нэр дэвшүүлэхээр болжээ.