alim.mn | 2024.12.23
Хөгжлийн банкнаас 21 сая доллар зээлэхэд нөлөөлсөн гэх УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо

    УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг амьдаа “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс авлига авсан гэх хэрэгт холбогдсон. УИХ-ын гишүүдээс ганцаараа шүүхээс ял авч, чуулгандаа ч суулгүй хагас жил шахам болсон юм. Саяхан УИХ-ын гишүүн Ц.Баатарбилэг нарын хэргийг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Өндөг тахиагаар сайн мэдэх “НВЦ” компани Хөгжлийн банкнаас 21.000.000 ам долларын зээл авч, гадаадын банкинд тавьсан чанаргүй зээлээ даржээ. Хөгжлийн банкнаас зээл авахад нь нөлөөлснийхөө хариуд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг авлига авсан гэж Хөгжлийн банкны сонгсголоор яригдсан. Ингэхдээ “НВЦ” компаний удирдлагуудаас авлигал авсан нь нотлох баримтаар тогтоогдсон учраас УЕПГ-аас УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхээс түдгэлзүүлэх хүсэлт гаргаж, УИХ-ын даргад хүртэл хүргүүлж байлаа.

   Архангай аймгаас Ё.Баатарбилэгтэй хамт сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын 10 жилийн нэг ангийн найз Б.Чойжилжалбуу нь 2016 оны есдүгээр сараас Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм. Өндөг, махны чиглэлийн “НВЦ” компани Хөгжлийн банкнаас 2017 онд 21.000.000 ам.долларын зээлийг үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтад зарцуулна гэж авсан ч уг зээлийг авангуутаа өмнө нь авсан байсан Германы KFW банкны 5.7 сая еврогийн зээл,Bio Belguim development банкны 5,4 сая долларын зээлээ хаажээ. Энэ дотор дотоодын арилжааны банкуудаас авсан зээл ч бий.

    Зээлээ зориулалтын бусаар зарцуулсан асуудлаар “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэг түүнд зээл олгосон Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр нарт АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, "НВЦ" компаний захирал Ц.Баатарбилэгийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьсон удаатай. Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг нь дуусган яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Гадаадын банкны чанаргүй зээлийг Хөгжлийн банкны зээлээр сольж, эрсдлийг Хөгжлийн банкинд үүрүүлэх энэ үйл ажиллагаа эхнээсээ төлөвлөсөн зохион байгуулалттай байж болзошгүй. Учир нь Хөгжлийн банкнаас зээл авахдаа шалгуур хангахгүй материал бүрдүүлж, ашиггүй ажилладаг аж ахуйн нэгжээ барьцаанд тавьсан байна гэж байв. Бүр Ё.Баатарбилэгийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал "нууц"-ын зэрэглэлтэйгээр оруулж ирсэн. Тэрбээр НВЦ компаний захирал Баатарбилэгтэй ойр дотны, олон жилийн найзууд гэж дурдагдсан билээ. Гэсэн ч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг сонгуулийн өмнөхөн  уснаас хуурай гарч чадав бололтой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
6 сарын өмнө
103.168.34.78
Бөгсийг нь үнсээд айн
Ард
6 сарын өмнө
66.181.186.166
Мэнгэт даргын өөдөөс өрвөлзөж, агт араанд нт зуугдан тэрээр гарцаагүй яланд унаган шоронд шидсэн. Хоёронтоо шоронгийн хаалга татсан тэрбээр асар их мөнгөөр ялгүй мултрав болтой. Нэгэнт шавартай хутгалдсан хүнийг хаа ч хүн гэж тоохгүй нь дамжиггүй. Сонгууль монгуульд горидолтгүй
сайн ах, сайд мөн
6 сарын өмнө
202.9.40.251
ямар ч их будлиаантай юм хийдэг юм бэ дээ, хүүк дарга нвц гээд л өндөг өөгүй залуутай өдөр болгон л шахуу тв ээр гарах юм, яаадаг ч байсан ёндонпэрэнлэйн хүү, муу хүүд минь сайд байхдаа тусыг өгсөөн...
Төстэй мэдээ