alim.mn | 2024.12.23
Авлигачдын диваажин Монгол
Хуучин утас хулгайлаад 1 жил 2 сар хорих ял, 1,2 тэрбумын авлига аваад 27 саяар торгуулаад хорих ялгүй мултарчээ. Авлигачдын диваажин Монгол
Саяхан Ховд аймагт хуучин Iphone хулгайлсан 20-той залуу 1,2 жилийн хорих ял авч, гурван үхэр хулгайлсан хөдөөний хүү 3 жилийн хорих ял авч хоригдсон ч оргож босоод 10 гаруй жил шоронд суух боллоо. 8 ишиг хулгайлсан гэр бүл хөхүүл хүүхэдтэй ч саатуулагдаж, хөгшин залуугүй шүүхээс ял сонсов.
Гэтэл авлига авч байгаад баригдсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал асан Д.Хаянхярвааг 40 сая төгрөгөөр торгосон. Ийнхүү 1.5 сая ам.доллар авлигад авсан гэх Д.Хаянхирваа ийм хөнгөн ял авчээ. Мөн нэр бүхий Хөдөлмөрийн баатар захирал 1,270,000,000 тэрбумын авлига авахад шүүх 27,000,000 төгрөгөөр торгоод суллан явуулсан билээ.
1.2 тэрбумын хахууль аваад 27 сая төгрөгөөр торгуулсан нэр зүүж суллагддаг ял шийтгэлийн “диваажин” дэлхий дээр Монголоос өөр хаана ч байхгүй биз ээ.
Үнэндээ шүүхийн ч буруу биш, УИХ хууль баталдаг. УИХ-ын гишүүд юмыг яаж мэдэх вэ, гээд авлигын хэрэгт оноотгох ялыг зөөлчилж, албан тушаалтныг хариуцлагаас аль болох мултлах хууль баталсаар иржээ. Харин малчид малын хулгайчийг хатуу шийтгэ гэж УИХ-ын гишүүдээс гуйж хүссээр малын хулгайчид оноох ялын бодлого жил ирэх тусам хад шиг хатуу болсоор, авлигачдыг хаацайлж, толгойг илэх хууль боловсруулсаар ирсний үр дүн энэ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ