Ийм нэгэн хэрэг Дорноговь аймагт гарчээ. Шүүгдэгч эмэгтэй .. нь нөхөр ... -ыг ... гэх бүсгүйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх шалтгааны улмаас хардаж “...” гэх хуурамч фейсбүүк хаяг нээж улмаар хохиогчийн фейсбүүк хаягаас зургийг нь авч “... хамгийн том зар, мэдээлэл”, “... ачаа тээвэр-такси-бараа хүргэлт”, “... замын ажилчдын нэгдсэн групп”, “... нэгдсэн зар, мэдээлэл” гэх нэртэй фейсбүүкийн зарын группүүдэд “Exnertei huuhedtei xvntei zawaar ch ger bvl salgahaa bol buzraa” /эхнэртэй хүүхэдтэй хүнтэй заваарч гэр бүл салгахаа боль бузраа/ гэж бичиж зургийг нь тавьж нэг төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.
Болсон явдлын талаар шүүгдэгч ийн мэдүүлжээ.
“... Нөхрийнхөө утсаар фейсбүүкт нь ортол “...” гэсэн хаягтай эмэгтэй хүнтэй харилцсан байсан. Ажиглаад байтал тэр хүүхэн манай нөхрийн бүх зураг дээр зүрх дарсан, бас нөхөр тэр хүүхний зураг, бичлэг дээр тогтмол зүрх дарсан байсан. Би аргаа бараад өөрийнхөө фейсбүүк хаягаас тэр хүүхэн лүү “Би чамд сануулъя гэр бүлтэй хүнтэй ярьж уулзахаа бол булайг чинь дэлгэнэ шүү” гэж бичсэн. Тэгтэл “та хүн андуураад байна уу” гэж бичингүүтээ удалгүй “Та М ахыг хэлж байна уу?” гэсэнд бид хоёр хэсэг маргалдаад больсон. Тэгээд би үүнээс болж нөхөртэйгөө маргалдаад нөхөр хот руу яваад буцаж ирэхгүй 10 гаран хоносон тул шинээр “....” гэх хуурамч хаяг нээж, тэр хүүхний зургийг фейсбүүкээс нь татаж аваад ... зарын группд “эхнэртэй хүүхэдтэй заваарч гэр бүл салгахаа боль бузраа" гэсэн пост байрлуулсан...”
Харин хохирогч ийн мэдүүлжээ.
“ Би Улаанбаатар хот Замын-Үүд чиглэлд олон удаа явдаг ажилтай тул тухайн хүний гар утсаар холбогдож хэд хэдэн удаа зорчин явсан. Тэр үед нэрийг нь мэдэж авсан, мэндтэй устай явдаг. Би тэр постыг эхнэр Э гэх хүнийг тавьсан байх гэж бодож байна. Тэр пост орохоос хэд хоногийн өмнө эхнэр нь намайг нөхөртэйгөө хардаж янз бүрийн чат бичиж байсан ...”
Харин нөхөр нь ийн мэдүүлжээ.
“... Би Улаанбаатар Замын-Үүдийн хооронд хүн тээвэр хийдэг. Манай эхнэр сүүлийн үед миний гар утсыг нууцаар үздэг болсон. Тэгээд би өөрийнхөө фейсбүүкээр таньдаг эмэгтэй хүмүүсийн пост дээр лайк, зүрх дарсан байвал хардаад байх болсон ...”
Шүүх хартай эмэгтэйг нэг сая төгрөгөөр торгожээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.