Хоорондоо явалдсан хоёр гэр бүл учраа “олох”-оор уулзаад нэгийгээ хутгалжээ
Ийм нэгэн хэрэг Налайхын захын хажууд байрлах “Налайх зоог” зоогийн газарт болжээ. Иргэн А.Б нь тэнд хүнийг хутгаар хатгасан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Хутгалах болсон шалтгаан нь ихээхэн ээдрээтэй агаад түүний эхнэр нь иргэн Д. ... -тай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэнээс болжээ. Энэ нууцыг иргэн Д. ... -гийн эхнэр мэдээд А.Б-д хэлсэн байна.
“... Манай нөхөр Э гэх эмэгтэйтэй 2023 оны 9-р сарын 15-наас хойш гэр бүлийн гадуур харилцаатай болж, намайг доромжилдог болсон. Тэр хүүхэн надад “би танай нөхрөөс ихэр хүүхэдтэй болоод авхуулчихлаа, одоо танай нөхөртэй дахиж уулзахгүй тул манай нөхөрт битгий хэлээрэй” гэсэн ч 2024 оны 1-р сарын гуравнаас хойш манай нөхөртэй үргэлжлүүлээд явалдаад л байсан. Тэгэхээр нь би тэр хүүхний нөхөр болох А.Б-д “танай эхнэр чинь манай нөхөртэй гэр бүлийн гадуур харилцаатай болоод салахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 1-р сарын 06-ны өдөр бид уулзаж учраа олохоор болоод “Налайх зоог”-д би нөхөр болон Э нартай түрүүлээд ирсэн. Тэр цайны газрыг хаалгасан. Удалгүй тэр хүүхний нөхөр орж ирээд шууд манай нөхрийн нүүрэнд цохиод зууралдсан. Манай нөхөр гарч зугтаад над руу залгаж “би түргэн явж байна, сая наадах чинь намайг хутгалчихлаа, чи араас хүрээд ир” гэсэн. Би шууд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв орсон. Тухайн үед үйл явдал маш хурдан болж өнгөрсөн тул хутгыг хараагүй, тэр хүүхний нөхөр манай хүнтэй барьцалдаад ноцолдоод тэгээд манай нөхөр гараад зугтаасан ...”
Харин хохирогч нь ийн мэдүүлжээ.
“... Би иргэн А.Б-төй маргаанаа шийдвэрлэхээр 2024 оны 1-р сарын 06-ны өдөр 18 цагт Налайх захын хажууд байрлах цайны газарт уулзахаар тохирсон. Очоод хүлээж байтал хаалга тогшихоор нь тайлтал А.Б орж ирээд “чи яадаг гэнээ” гээд шууд намайг цохихоор нь би гараас нь бариад автал зүүн гартаа барьж байсан хутгаараа намайг хутгалсан. Би шууд гарч зугтаагаад эмнэлэг дээр ирсэн. Би А.Б-ийг сайн танихгүй. Тэр хүнтэй муудалцсан шалтгаан бол бидний гэр бүлийн дунд маргаан үүссэнээс болсон. Тэр маргааныг шийдвэрлэхээр уулзахад А.Б нь миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиж, баруун гарын булчинд нэг удаа хутгалсан. Тухайн үед А.Б би бас манай эхнэр, иргэн эмэгтэй Э бид дөрөв байсан. Би хутгалуулчихаад зугтааж явахдаа эхнэр болон иргэн эмэгтэй Э нар луу залгаж “А.Б намайг хутгалчихлаа” гэж хэлсэн ...”
Шүүх эхнэртэй нь явалдсан эрийг хашраасан А.Б-г 500 мянган төгрөгөөр торгожээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
6 сарын өмнө
66.181.181.237
Хохино
Төстэй мэдээ