Д.Сумьяабазарын тэргүүлдэг яам Шилэнд дансанд оруулах ёстой 19 шийдвэрийг тас даржээ
УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар аман дээрээ Шилэн дансыг хэрэгжүүлнэ гэдэг ч ачир дээрээ хойшоо суудаг гэдгээ харуулжээ. Тус яамны 2018 оны ажлын төлөвлөгөөнд “Шилэн дансны хэрэгжилтийг хангуулах” тухай том зорилттой том ажил тавигджээ. Гэхдээ энэ ажил тухайн жилдээ хэрэгжсэнгүй зөвхөн цаасан дээр үлдсэн нь яамны удирдлагын угаасаа хэрэгжүүлэх сонирхолгүйтэй холбоотой гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. УУХҮЯ нь төлөвлөгөөнд тусгагдсан зорилтоо мартаад төсөв мөнгө захиран зарцуулсан 19 шийдвэрээ огт мэдээлээгүй байна. Мөн л төсөв мөнгө захиран зарцуулсан 33 шийдвэрийн хавсралтуудыг оруулахаа “мартжээ”. Уг нь хавсралтанд тухайн шийдвэрийн бүх дэлгэрэнгүй мэдээлэл багтдаг. Гэтэл яамныхан үүнийг олон нийтэд үзүүлэх хэрэггүй гэж шийдсэн бололтой.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ